Зохиогч: Урлаг

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам “БОЛОР ЦОМ” анхлан 1983 онд зохиогдсон цагаас хойш өдгөө 33 дахь жилийнхээ босгийг алхах гэж байгаа билээ. Тус наадам хоёрдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус наадамд өрсөлдөх найрагчдын бүтээлийн Монголын зохиолчдын эвлэл дээр хүлээн авч байгаа аж.

Read More

Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд гурван өдрийн турш сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ. Тэд олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогчиддоо өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаад тус хамтлагийн залуус өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Read More

Б.Одончимэгийг кино сонирхогчид сүүлийн үед андахгүй таних болсон. Ганц хүний жүжгийн төрлөөр Гэгээн Музагийн эзэн болж байсан авьяаслаг жүжигчин. Түүнийг эршүүд хэмээн цоллох болсон нь Аз жаргалын шок киноны дүрээс нь үүдэлтэй билээ.

Read More

МҮОНТВ-д кинонд дуу оруулагчаар ажлын гараагаа эхэлж байсан авьяаслаг чадвартай жүжигчдийн нэг нь Т.Бархүү. “Худалч залуу”, “Танхай тээгч” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан түүний шинэ бүтээсэн дүр нь “шоу”-ны ажил гэнэ шүү.

Read More

Эрдэмтэд хэдийгээр хүн яагаад зүүд зүүдэлдэгийг одоо ч тодорхой тайлбарлаж чадаагүй байгаа ч бидний зүүдэндээ хардаг зүйлс болох гэж буй зүйлсийн талаар сануулж байх шиг санагддаг. Бид та бүхэнд DreamMoods.com-ын зүүдний тайлалч Майкл Виго зарим нэг зүүдийг хэрхэн тайлсныг хүргэж байна.

Read More