Гуравдугаар сард төрөгсөдөд бусдад байхгүй маш олон гайхамшигтай чанарууд байдаг. Энэ нь тэдний бусдаас ялгагдах шинж чанар болдог. Гуравдугаар сард төрсөн хүмүүст маш онцгой хэд хэдэн чанар байдаг. Тэд хосгүй авьяастай. Сайн хань байхаас гадна амжилтанд хүрэхийн төлөө тууштай тэмцэгч, ямар ч төвөгтэй асуудалтай тулгарах болон шийдэхээс огт айдаггүй байна. Тэд бол бэрхшээлийн өмнө сөхрөх биш, даван туулахаар заяагдсан. Танд гуравдугаар сард төрсөн хүний хамгийн шилдэг шинж чанарыг танилцуулъя.
Зохиогч: Урлаг
Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин халин эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бүдүүн өвсөнд бүдрэх мэт нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ өрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад дотор нь баяраар гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам хугаран эргэж өнөө шар залуу руу хандсанаа санах аж.
Өнгөрсөн жилийн сошиал дахь хөгжилтэй 50 зураг
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өнгөрсөн аравдугаар сард “Жаргалтай айл манайх” шинэхэн цомгоо өлгийдөн авч дуунд дуртай ард түмэндээ өргөн барьсан билээ. Тэгвэл тэд энэ удаад шинэ оны эхний уран бүтээл болгон “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолтоо энэ сарын 14, 15-нд Монгол бөхийн өргөөнд толилуулахаар товоо зарлаад байгаа юм. Тэдний бие даасан хоёр дахь тоглолтын тасалбар хэдийнээ борлуулалтад гарсан бөгөөд эрэлт ихтэй байгаа гэсэн шүү.
Дуучин Крис Браун Лас Вегас хотын “Palms” зочид буудалд энэ амралтын өдөр үдэшлэг зохион байгуулжээ. Тэрбээр өөртэй нь зургаа авахуулахыг хүссэн эмэгтэйг зодож, цагдаагийнханд баригджээ. Хохирогч бүсгүй зочдынх нь нэг байсан аж. Тэрбээр дуучинтай селфи хийхийг хүссэн гэнэ. “Би Браун дээр очоод надтай зургаа авахуулаач гэж хүссэн. Намайг ийнхүү хэлсний дараа тэрбээр их уурлаж, миний нүүр рүү хоёр удаа хүчтэй цохисон. Хажууд байсан залуу намайг аварсан” гэж хохирогч эмэгтэй ярьжээ.Тэрбээр өмнө нь найз охин алдарт дуучир Рианнаг зодож байсан билээ.
Урлагийн хосын тоог нэмсэн жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар шинэ оны эхний өдөр хүүтэй болжээ. О.Итгэлийг “Хоймор өнжих нар” МҮОНТВ-ийн олон ангит кинонд тоглосон дүрээр нь үзэгчид мэдэх бол Т.Энэрэл “Гурван найз” олон ангит киноны дүрээр нь үзэгчид сайн мэднэ. Хосууд хамтдаа дуучин Хишигдалай, Болорцом нарын “ Хайрын далавч” дууны клипэнл тоглосон. Залуу хосдоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлгийг мэдэхгүй хүн үгүй. Тэгвэл энэ жилийн зөн билгийн тулаан нэвтрүүлгээс олны анхаарлыг татаж буй оролцогч бол Джулия Ванг юм. Тэрээр гоо үзэсгэлэн төгөлдөрөөс гадна түүний зөн билиг нь нилээдгүй сайн гэдгийг цуврал нэвтрүүлгүүд батлаад байгаа юм. Ингээд үзэсгэлэнт зөн билэгч Джулия Вангийн зурагнаас хүргэж байна.
Олны танил эрхмүүдийн шинэ жилийн гоёл
