Зохиогч: Урлаг

Манай улсын хөгжимчид Оросын холбооны Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо амжилттай тоглож өөрсдийн авьяас чадварыг харууллаа.

Чавхдаст хөгжмийн “La Campanella” дөрвөл Францын хөгжмийн зохиолч М.Равель, К. Дебюссийн утсан хөгжимд зориулсан дөрвөл бүтээлийг болоод дэлхийн сонгодог хөгжмүүдийн гайхамшгийг Орос улсын үзэгчдэд харуулсан гайхалтай тоглолт болсон байна. Энэхүү тоглолтыг төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн М.Цогбадрах санаачилсан аж.

Read More

Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” номыг Баабар, Т.Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Байгалийн шалгаралын онолыг хэрхэн нээсэн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 10. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 29. Бархасвадь гараг. Онгоц одтой, 2 хар мэнгэтэй цагаан бич өдөр.

Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Read More

Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон голын сав газраар 12-17 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Read More