Зохиогч: Урлаг
Холливуд болон Азийн киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Азийн киноны уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, гаргах зорилго бүхий “Азийн дэлхийн шилдэг кино наадам” АНУ-ын Лос Анжелес хотноо анх удаа болж өнгөрлөө. Энэ үеэр жүжигчин Б.Амарсайхан Лос Анжелес дахь “Hollywood School house” –ыг үндэслэгч Лос Анжелесын хотын дарга Феррис Веб болон Оскарын продюсер Андре Морганы хамт “Азийн дэлхийн кино наадам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тухай бид өмнө мэдээлсэн.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 17. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, 6 цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Малчид, ард иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна.
2015 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар 13-18 градус, Хэнтийн уулс ,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн,Г овийн бүсийн зүүн хэсгээр 6-11 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн бүсийн баруун хэсгээр 1 градус хүйтнээс градус 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
Өнөө цагт уртын дуугаа уламжлан хойч ирээдүйдээ таниулан өвлүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уран бүтээлчдийн нэг бол уртын дуучин, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар.
“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг дэлгэцийн бүтээлээр анх олны танил болсон жүжигчин Д.Оюунтуулыг өдгөө мэдэхгүй хүн байхгүй. Түүнийг “Шинэ үе” продакшнд харьяалагдаж байсныг мэднэ. Харин өдгөө чөлөөт уран бүтээлч болсон.
Жорж Клуни, Амаль Аламуддин нар албан ёсоор гэрлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд нуган үрээ хүлээж авахаар бэлтгэж буй гэх яриа гарсан. Цагтаа Жорж хайртдаа 700 орчим мянган долларын үнэтэй сүйн бөгжийг бэлэглэсэн байдаг. Мэдээж хэрэг, Амаль түүний гэрлэх саналыг хүлээж авсан юм.
Өдгөө Амаль, Жорж нар аль хэдийнэ эхнэр, нөхөр болсон ч саяхан хүний эрхийн хуульч бүсгүй сүйн бөгжөө зүүхгүй хэмээн мэдэгджээ. Амаль тэр бөгж нь дэндүү хүнд жинтэй хэмээн маягласан аж.
