“Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2015.11.06-11.15-ны хооронд “360 Градус” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн дэлгэгдэж гэж байна. Тус үзэсгэлэнгээс нэг шилдэг бүтээлийг шалгаруулах юм.
Blue moon арт галерейгаас идэвхитэй уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаал, мэдлэгийн нэмэгдүүлж хөгжүүлэх, үзэгчдийг бэлдэх, Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчдийг олон улсад таниулах зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлэн уран бүтээлийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.
