Зохиогч: Урлаг

Аз Mолл худалдааны төвд өвөл, зун, хавар, намар гээд бүх улирлын хүүхдийн гутал, хувцасны 20%-40% -ийн хямдралтай агуулах чөлөөлөх худалдаа эхэллээ. Манай агуулах чөлөөлөх өргөтгөсөн худалдаандбүх насны охид хөвгүүдийн өвөл, зун, хавар, намрын гадуур болон гоёлын, өдөр тутмын хувцас, гуталнууд худалдаалагдаж байна.

Read More

Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ. Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс эртэч, хичээнгүй хүмүүс байсан. Унтаж амрах хамгийн тохиромжтой цаг нь шөнийн 11 цагаас өглөөний 5 цаг гэж үзвэл болно.

Read More

Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдлаа. Нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг өнөөгийн залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадмыг Улаанбаатар хот болон төрсөн нутаг Сүхбаатар аймагт зохион байгуулж байсан билээ. Наадмын таван жилийн ойтой холбогдуулан найргийн ертөнцөд авъяас чадвараа сорьсоор ирсэн үе үеийн уран бүтээлчид, сонирхон дурлагч хүн бүрт зориулан утга зохиолын үдэш, яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 07-ны өдөр зохин байгуулагдлаа.

Read More

Өнөөгийн бид хөгжмийн бүхий л урсгал жанрыг тийм ийм гэж ялгалгүй сонсч тэр болгоныг өөр өөрсдийн гэсэн утга яруу, уянга төгөлдөр цаанаа нэгэн зүйлийг илэрхийлдэггэж итгэдэг. Гэсэн ч хөгжмийн энэ олон урсгал дундаас “Дуучид, хөгжимчдийн бидний хэлдэгээр жинхэнэ “амьдаар” чадвараа харуулдаг хөгжмийн урсгал аль нь вэ?” гэж асуувал би эргэлзэх зүйлгүй “Жазз хөгжим” гэж бардамхан хариулна.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 09. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 28. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, 6 цагаан мэнгэтэй,шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Read More