Зохиогч: Урлаг

Гэрэл зурагчин Г.Ганөлзийгийн Нүүдэлчин Монгол нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 14-өөс 21 ний хооронд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус үзэсгэлэнд гэрэл зурагчин өөрийн аялаж, биеэр очсон Монгол орны, нүүдэлчин ард түмний амьдрал ахуйг тод тусгасан бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ 30 гаруй гэрэл зургийг сонгон дэлгэжээ.

Read More

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” болоход ердөө дөрөвхөн өдөр үлдээд байна. Наадам 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана.

Read More

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, Говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Read More

“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан хоёр удаа зохион байгуулагдсан билээ. Тэгвэл энэ жил “My Voice” хэмээн нэрээ өөрчлөн шинэлэг өнгө төрхтэйгээр үзэгчдийн хүртээл боллоо.

Read More

“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм.

Read More

Баянхонгор аймгийн залуу уран бүтээлч Ганхуягийн Бат-Ирээдүй кино урлагийн салбарт өндөр амжилт гарган Mongolia “48 Hour Film Project” кино наадамд оролцож “Шилдэг зураг” авалт шагнал авчээ. Холливуудад болдог Америкийн Кино Зураглаачидын 30 дахь шагнал гардуулах ёслолд оролцох албан ёсны урилга хүлээн авсан нь кино урлагийн салбарт гарсан томоохон амжилтын нэг юм.

Read More

Нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа залуу дуучин Д.Найдандоржийг уншигч та дуугаар нь илүүтэй сайн танина. “Сэтгэлийн нандин”, “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Хоёр буурлаа түшиж яваарай”, “Ээжийн цэнхэр нутаг”, “Мөрөн хот”, “Ээж шүтээн”, “Эхийн сэтгэл”, “Алтанхан говь минь”, “Аавдаа эрхэлсэн нас минь”, “Нэг үе-Нэгэн хүслэн” гээд дууны уран бүтээлийн сан арвин.

Read More