Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Nouvelle Vague” кино албан ёсоор “Chanel” загварын ордонтой хамтран ажиллажээ
Кино

“Nouvelle Vague” кино албан ёсоор “Chanel” загварын ордонтой хамтран ажиллажээ

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:09/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ричард Линклейтерын шинэ бүтээл Францын кино урлагийн төлөөлөл Жан-Люк Годарын “Breathless” киноны зураг авалтын үйл явдлыг харуулсан хар-цагаан инээдмийн кино юм. Гол дүрүүдэд Гийом Марбек, Зои Дойч, Обри Дюллен, Адриан Руяр, Роксана Ривьер нар тогложээ.

Харин киноны хувцасны дизайныг загвар зохион бүтээгч Паскалин Шаванн хариуцсан бөгөөд энэхүү киноны анхны хэв маягийг судалж, хэд хэдэн соёлын дүр төрхийг дахин сэргээжээ. Тухайлбал, гол дүрийн жүжигчний өмссөн байсан “New York Herald Tribune” логотой футболкыг яг 1960-аад оны хэв маягаар нь материал, үсгийн хэв гээд бүх деталийг нарийн судалж бүтээжээ.

“Nouvelle Vague” кино албан ёсоор “Chanel” загварын ордонтой хамтран ажилласан бөгөөд 1956 оны хавар-зун цуглуулгын силк материалтай бейж даашинзыг зураг авалтад зориулан архиваас гаргажээ. Зои Дойчд энэ даашинз маш их таалагдсан тул тэрээр Каннын наадмын нээлтдээ өмссөн байна. Үүнээс гадна кинонд 1960-аад онд хит болж байсан пикси үсний богино цайвар засалтыг сэргээсэн нь киноны дүр төрхөд онцгой нөлөө үзүүлжээ. Зои Дойчийн үс засалт дээр Трейси Каннингем, стилист Бриджит Брегер нар ажилласан байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Том Хиддлстон “Tenzing” киноныхоо төлөө Эверестэд аялсан тухайгаа ярьжээ

25/09/2026
Кино Урлаг

Жонни Деппийн тоглосон шинэ киноны анхны трейлер цацагдлаа

25/09/2026
Дуу хөгжим Урлаг

Оззи Осборны сүүлчийн тоглолтыг харуулсан “Back to the Beginning” киноны трейлер цацагджээ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

26/09/2026

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026

Уран бүтээлч Э.Орхон “On The Way Back Home” бие даасан үзэсгэлэнгээ дэлгэлээ

26/09/2026

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр үзэгчдийн танхим, тайз гэрэлтүүлгээ шинэчилжээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.