Холливудын жүжигчин эгч дүүс Дакота болон Элль Фэннинг нар анх удаа нэг кинонд хамтран тоглосон нь “The Nightingale”. Уг киног Америкийн зохиолч Кристин Ханнагийн 2015 онд хэвлүүлсэн, олон улсын бестселлер болсон ижил нэрт романаас сэдэвлэн бүтээж буй.
Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы эзлэн түрэмгийлэлд байсан Франц улсад өрнөх үйл явдалтай тус бүтээлд амьд үлдэхийн төлөө өөр өөр зам сонгосон Вьянна, Изабель хэмээх эгч дүүсийн түүхийг өгүүлнэ.
Дакота Фэннинг эгч Вьяннагийн дүрийг бүтээсэн бол Элль Фэннинг түүний дүү Изабелийн дүрд тогложээ. Киноны найруулагчаар “Better Call Saul”, “To Leslie” зэрэг бүтээлээрээ танигдсан Майкл Моррис ажиллажээ. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Марк Райланс, Шира Хаас, Альбрехт Шух нар багтсан байна.
“The Nightingale” киног 2027 оны гуравдугаар сарын 19-нд кинотеатруудаар нээхээр товложээ.

