Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Үдэшлэгийн нүд будалтын гайхалтай санаанууд
Дуу хөгжим

Үдэшлэгийн нүд будалтын гайхалтай санаанууд

Урлаг Урлаг10/09/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_165496426532013-09-10-12-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нүд бол сэтгэлийн толь гэдэг .Таныг юу  ч хэлээгүй байсан ч бусдад таны харц бүхнийг хэлээд өгнө. Харин ертөнцийг тольдогч нүдээ гайхамшигтай сайхан харагдуулахыг хүссэн хүн бүрт дараах зөвлөгөөг хүргэж байна. Мөн эдгээр урлагийн өүтээл болсон үдэшлэгийн нүд будалтаас санаа аваад дахин давтагдашгүй будалтыг хийгээрэй.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_10_zpsca8063fd.jpg

Тосон, гелэн контур хэрэглэх. Ердийн контураас илүү тосон, гелэн контур нь будахад хялбархан, тогтоц маш сайн байдаг. Нүдний арьсанд уусаж илүү аятайхан харагдуулдаг. Дорнын жижиг нүдээ хүссэнээрээ томруулж будахад чинь тосон контур зөв сонголт болно.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_07_zps148f36ec.jpg

Контур зохидоггүй бол. Хэрвээ контур нүдийг чинь хэтэрхий хурц, эсвэл жижиг харагдуулаад байдаг бол ташуу хэлбэртэй нимгэн хавтгай багс, тень хоёрыг ашиглан нүдээ хүрээлж болно. Нүднийхээ дээд хүрээг будахдаа хоёр талаар нь нарийн, гол хэсэгт нь арай зузаан будаарай. Харин доод хэсгээ хүрээлэхдээ гаднаасаа дотогшоо чиглэлээр нүднийхээ 3/2 хүртэл л хүрээл.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_08_zps2bd9d3d2.jpg

Сормуусны чийгшүүлэгч хэрэглэх. Ази нүдний сормуус ихэвчлэн шингэн байдаг учраас чийгшүүлэгчийг гол будгийнхаа өмнө түрхвэл сормуусыг илүү өтгөн болгохоос гадна хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэж өгдөг.

Зовхины яг голын хэсгийг илүү зузаан бөгөөд дээшээ өргөж буд. Голын хэсгээ зузаан бөгөөд дээшээ чиглэлтэй өргөн будах нь нүдийг илүү томруулж, онигор нүдийг бөөрөнхий хэлбэртэй харагдуулахад туслана.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_09_zps8245870a.jpg

Доод зовхи, сормуусаа ч бас бүү март. Дан ганц дээд талын зовхи, сормуусаа будах хангалтгүй. Доод зовхио бүдэгхэн хүрээлж, сормуусаа хөнгөхөн будаж байгаарай. Мөн заавал сормуус дэрвийлгэгч хэрэглэ. Ингэх нь сормуусыг чинь чиний нүдийг дарахаас сэргийлж, нээж томруулж харагдуулдаг.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_05_zps694c6501.jpg

Сормуусны будаг авахдаа...Уртасгадаг, өтгөрүүлдэг хосолмол үйлчилгээтэй юм уу, үгүй бол дан өтгөрүүлдгийг аваарай. Ази нүдний сормуус уртаас илүү өтгөн байх нь илүү дур булаам болгодог.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_04_zps93255700.jpg

Смоки будалт. Энэ будалт нүд болон хөмсөг хоорондох зай ойрхон байрласан хүмүүст зохидоггүй. Илүү хол байх тусмаа сайхан харагдана. Смоки будалтыг өөрийнхөө нүдний онцлогт тохируулж сонгох эсэхээ шийд.

Гаднаас нь дотогшоо. Хүмүүс ихэвчлэн нүдний хүрээлэгч, тенийг дотроос нь гадагшаа чиглэлээр буддаг. Гэхдээ Ази нүдний хувьд аль алинийг нь гаднаас нь дотогшоо чиглүүлж будвал нүд томорч харагддаг талтай.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_11_zps8de81159.jpg

Нүдний дотор хэсгийн хүрээг харлуулж будах хэрэггүй. Энэ будалт нүдийг жижигрүүлж харагдуулдаг учраас ази нүдэнд тохирохгүй. Харин оронд нь нүдний гаднах хүрээг илүү тодруулан будаарай.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_01_zps87ba31d9.jpg

Цагаан өнгийн нүдний харандаа ашиглах. Дээр хэлсэнчлэн нүдний дотор хүрээг хараар биш цагаанаар будвал нүдний алимны цайвар хэсэг тодорч, хэмжээ нь томорч харагддаг.

Хөмсгөө цайруул. Хөмсгөө үснээсээ нэг тон цайвар өнгөөр будах нь нүдийг томруулж харагдуулах бяцхан заль.

 photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_02_zps161eae5b.jpg

Нүдийг хүнхэр болгохын тулд. Давхрааны хэсгээ цайвар өнгөөр будаж, нүдний алимны хамгийн дээд хэсгийг бараан өнгөөр нумруулж будах юм бол нүд хүнхэр юм шиг том харагддаг.

          photo Party-Eye-Makeup-with-Eyelash-Extensions_03_zps12e4ef1d.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026

Дэлхийн дүрслэх урлагийн олимп ба Монголын оролцоо

26/02/2026

Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, найруулагч Б.Тамир нарын ХОРШИЛ

26/02/2026

“ХААН” галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулна

26/02/2026

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.