Тэгвэл энэ үйлдлийнхээ дараа тэрбээр анх удаагаа “parade.com” сайтад ярилцлага өгснийг хүргэж байна.
-Хүн болгон таны үйлдлийн талаар ярьж байна. Энэ яриа таныг тайлбар хийхээс нааш хэсэг зогсохгүй л болов уу?
-Робин бид хоёр энэ төрлийн бүжгийг өмнө нь хийж л байсан. Энэ чинь бүжиг шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрт л ямар нэг клуб дотор миний бүжиглэсэн хөдөлгөөнийг хийдэг. Гол ялгаа нь дэлхий даяар биш. Харин би дэлхий даяар энэ бүжгийн хөдөлгөөнийг хийснээр нэг төрлийн түүхийг бичсэн гэж ойлгож болно.
-Гэхдээ олон нийт сөрөг байдлаар хүлээж авсан шүү дээ?
-Би залуу хүн. Яагаад өөрийнхөөрөө байж болохгүй гэж. Намайг хар л даа. Би тийм ч хөгшин биш. Дөнгөж 20 настай. Залуу насыг юугаар ч зогсоож дийлэхгүй. Тэглээ ч би хэн нэгэнд, үзэгчдэд таалагдах гэж бүжиглэдэггүй. Дуулсан дууны үеэр хүссэн бүжгийн хөдөлгөөнөө хийх нь миний зуршил л даа. Та ч гэсэн хүссэн үедээ бүжиглэх дургүй гэж үү. Би лав тэгж бодохгүй байна. Би аливаа зүйлд баригдмал биш. Энэ л намайг бусдаас ялгаж өгч байгаа юм.
-Гэхдээ л нийгэм цочирдож хүлээн авсан. Та ч үүнийг мэдэж байгаа?
-Хүмүүс хэдий болтол Мадонна, Бритни хоёрыг сонсох юм бэ. Нэг ч гэсэн шинэ зүйл олж хараг, нэг удаа ч болов дуу хөгжмийн чиг хандлагыг арай өөрөөр харах эрхтэй биз дээ. Би ч гэсэн өсвөр насандаа тэр хоёрыг жил болгон хардаг байсан. Сүүлийн жилүүдэд харин байдал өөрчлөгдөөд байна. Залуучууд ихээр төрөн гарч, шинэлэг зүйл сэдэж байхад ийм байдалтай байх нь буруу л байх. Гэхдээ энэ бол миний л бодол.
Яг үнэнийг хэлэхэд Мадонна, Бритни хоёр хийдэгээ хийсэн улсууд. Шинэ орон зай гарчихаад байна. Энэ бүхнийг үзэгчид өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Магадгүй зөвхөн миний хөдөлгөөнөөс болж ийм байдал үүсчихээд байгаа мэт ойлголт байхгүй л болов уу.
-Та өөрийгөө Мадоннатай харьцуулж байгаа нь фэнүүдийнхээ дургүйцлийг хүргэж магадгүй гэхээс эмээхгүй байна уу?
-Мадонна бол гайхалтай, дахин давтагдашгүй эмэгтэй. Намайг төрөөгүй байхад 1984 онд "Like a Virgin" нэртэй дуугаа дуулахдаа хуримын цагаан хувцастай байж байгаад бага багаар тайлаад л, бусдын анхаарлыг ихэд татаж байсан. Би үзсэн. Дууны утга санаа нь бүжгийн хөдөлгөөнтэйгөө гайхалтай хосолж байсан. Үсээ задгайлж байгаад л "oooh yeah" гэж дуулаад л. Үнэхээр тухайн үеийн үзэгчдийн шар үсийг нь босгож байсанд 6и эргэлзэхгүй байна.
-Харин Бритнигийн тухайд?
-Мөн л ялгаагүй. Шинэ үеийн эхлэл гэж 6и түүнийг боддог. Хар тачаангуй хувцастай, сандал дээр үнэхээр "sexy" суучихсан гарч ирээд "La la la" гээд залуучуудыг байлдан дагуулж байсан шүү дээ. Шатны бариулаас барьчихсан үсээ, биеэ хүчтэй сэгсрээд л. Үнэхээр тухайн үедээ л тачаангуй, бас галзуу бүжгийн хөдөлгөөнд ордог байсан. Энэ бүхэн үе, үеийн гайхалтай тэсрэлтүүд гэж 6и хувьдаа боддог.
-Одоо ч зарим хүн өөрийн чинь бүжгийн хөдөлгөөнийг ярьцгааж байна. Та үнэхээр томоохон тэсрэлтийн эзэн болж чадсан. Тийм үү?
-Тэр өдрөөс хойш цаг, минут тутамд хүн бүр ярьж байгааг 6и өөрөө ч мэдэрсэн. Таны төсөөлж байгаагаас ч их яриа өрнөсөн байх. Би ч ийм байдалтай байна гэж бодсонгүй. Хүмүүс өөрсдийн үзсэн харсан ертөнцөөрөө хүлээж авах нь өөрөө гайхамшиг. Ер нь тэгээд жил бүрийн шилдгийг шалгаруулах уралдаан, ямар нэг шоун дээр үзэгчид шинэлэг, сонин содон зүйлийг хүсэж хүлээж байдаг. Би тэр хүслийг нь биелүүлсэн.
-Хэвлэлээр таныг найз залуу Лиамаас салсан талаар өгүүлсээр байгаа. Та үүнд хариулт өгөхгүй юу?
-Тийм ээ. Бид салсан. Түүнтэй байсан мөч бүхэн хөгжилтэй, гайхалтай байсан. Тэгээд л тэр. Өөр тайлбар хийх хэрэггүй байх.
-Залуу хүний бодол болгон өөр байдаг байх л даа. Таныг уг нь анхныхаа клипийг гаргахад үзэгчид арай өөрөөр төсөөлж байсан. Гэвч ийм гайхалтай бүжиглэдэг нууц авьяасыг хэн нь ч мэддэггүй байсан. Өөр ямар нэг зүйл гараад ирэх юм биш биз?
-Магадгүй. Үүнийг хэн ч таамаглаж чадахгүй. Би бол Майлей шүү дээ. Надад өөрийгөө барьж хориод байх шалтгаан, хүсэл байхгүй. Тиймээс би юу хүссэн түүнийгээ л хийнэ. Үзэгчид ч миний үйлдлийг одооноос дахин тунгаах байх гэдэгт итгэлтэй байгаа. Хөгжмийн ертөнц бол угаасаа л ийм байсан.
Хэн хийж, хөдөлмөрлөж чадаж байна, тэр бусдыг байлдан дагуулж чадна. Би чадаж байна. Цаашид ч олон уран бүтээл хийх мөрөөдөл минь хэвээр байгаа. Ямар нэг хайрцаганд баригдсан амьтан шиг байснаас үхсэн минь дээр. Үхлээс айхгүй байгаа учраас би ийм л галзуу, хэвийн биш авир гаргадаг ч байж мэднэ. Та бүхэн Лэди Гагаг анх ямар байдлаар хүлээн авч байлаа. Одоо түүнээс юу хүлээж байна. Ямар ч чанарын ялгаа байхгүй. Түүнээс сонин хачирхалтай үйлдэл, өмсгөл хүлээж байгаа хүмүүс дэлхий даяар байгаа.
Энэ бол чөлөөт нийгмийн хязгааргүй эрх чөлөөний илэрхийлэл. Уран бүтээлчид бид ийм л хүмүүс. Харин хувийн ёс зүй дээр мэдээж анхаарал хандуулж байхгүй бол дуучид бид хэн ч биш.
Б.Баатар
Эх сурвалж: Улс төрийн тойм