Улаан Үдийн шөнийн цэнгээний газруудад ганц шил вискины төлөө шалдан биеэ олонд үзүүлэх оюутнууд олширч байна гэж орон нутгийн хэвлэлд бичжээ. Олны очих дуртай нэгэн диско клубт Дорнод Сибирийн технологийн их сургууль болон Буриадын Улсын их сургуулийн нэрэмжит үдэшлэг өнгөрсөн хоёр баасан гараг дараалан болж өнгөрсөн байна. Уг цэнгээний үеэр зохион байгуулагчид нь оюутнуудын дунд бооцоотой уралдаан зарласан нь тэр.Интернетэд тавигдсан эдгээр зургуудыг мэргэжлийн гэрэл зурагчин Алексей Бильдушкин авчээ.
-Одоо ийм төрлийн уралдаан цэнгээнд улс амьтан гайхаж цочихоо больсон шүү дээ. Зөндөө олон шөнийн цэнгээний газрууд үйлчлүүлэгч нарынхаа дунд ийм юм зохиодог. Энэ удаагийн оюутны үдэшлэгийн нүцгэлэх тэмцээний шагнал нь шил виски байсан. Заримдаа алтан чимэглэл ч амлана. Хүмүүс цэнгэж, ууж хөлчүүрч, ганц шөнийн хос олох гэж ирдэг болохоор тайзан дээр гарч нүцгэлэх “зоригтнууд” олдож л таарна гэж тэрээр infpol.ru сайтын сурвалжлагчид ярьж байна. Алексей Бильдушкины авсан өөр нэгэн зураг дээр нэг бүсгүй нөгөөгийнхөө нүцгэн цээжин дээр асгасан давсыг долоож байна. “Ёс суртахууны уналт уу, эсвэл эрх чөлөө юү?” гэж сэтгүүлч мэдээгээ төгсгөжээ. Хэдэн сарын өмнө Якутад нэгэн цэнгээний газар хархүү, бүсгүй хоёр тайзан дээр аман секс хийсэн бичлэг интернетэд тарж байв.