Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“The Mongolian Live Sessions-2” төсөл “ШИНЭ ҮЕ” нэртэйгээр эхэллээ
Нийгэм

“The Mongolian Live Sessions-2” төсөл “ШИНЭ ҮЕ” нэртэйгээр эхэллээ

Урлаг Урлаг10/10/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
468097_411580932282113_850397270_o3134638452013-10-11-17-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“The Mongolian Live Sessions-2” төсөл “Шинэ үе” нэртэйгээр эхэллээ   Монголын рок, попын авьяастнуудын дуу хоолойны чадал цар хүрээг дэлхийн хэмжээнд таниулах, шилдэг уран бүтээлчдийн амьдаар дуулах чадварыг харуулж, тэдгээрийг алдаршуулах зорилготой “The Mongolian Live Sessions” төслийг "Prosound" студийн дууны найруулагч Рагу санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Монголын рок поп урлагийн шилдгүүдийг нэгтгэсэн “The Mongolian Live Sessions” төсөлд “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн гитарчин Өөжгийтэй, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд төгөлдөр хуурч Т.Пүрэвсүхтэй, зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Д.Мөнх-Оргилтой,”Номин-Талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн Мөнх-Эрдэнэтэй, реппер Rokit Bay DJ Заяатай, “Sweetymotion” төгөлдөр хуурч Б.Чинбаттай, “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Аткатай, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүүтэй хамтарсан уран бүтээлүүд танд хүрсэн бол одоо “Шинэ үе”-ийн ээлж ирлээ.

Урлагийн ертөнцөд шинэ хувьсал бий болгох, өөртөө итгэлтэй, хүсэл мөрөөдөлдөө үнэнч 12-25 насны дуулах, хөгжим тоглох / бүх төрлийн хөгжмийн зэмсэг орж болно/ авъяастай залуучуудыг дэмжих “Шинэ үе” бодит шоу “The Mongolian Live Sessions-2” болгон танд хүрэх гэж байна.

“Номин констракшн” групп, Unitel групп,  “Turkish Airlines”, болон SBN телевизтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү “Шинэ үе” шоу нь хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа амьд хөгжим, амьд дуу хоолой ямар чухал ач холбогдолтойг залуучуудад мэдрүүлэх, түүнчлэн рок поп ертөнцөд аль хэдийн байр сууриа эзэлсэн уран бүтээлчдийн замнал болоод тэдэнтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж зөвөлгөө авах боломжийг уг шоу нэвтрүүлгээр олгох юм.

“Шинэ үе” төсөл хоёр үе шаттай явагдах бөгөөд эхний ээлжинд 30 оролцогч тодрох бол шилдэг 14 оролцогчийг “Prosound" студийн дууны инженер Рагу Раман, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “The Mongolian Live Sessions” төсөлд орсон уран бүтээлчдийн төлөөлөл шүүхээс гадна олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэгчдийн саналаар тодруулахаар болжээ. Шилдэг 14 оролуогчийг Нью- Йоркийн “Guitar Center”-ийн хамгийн шилдэг брэндийн хөгжмийн зэмсэгийг бэлэглэх юм.

Хэрвээ та энэхүү төсөлд өөрийн дуулах дуртай дуугаа, аяаа коверлон мэргэжлийн камер эсвэл өөрийн гар утсаараа хийсэн чанартай дүрсээр SBN телевизийн байранд аваачиж өгөх ба мөн та хүсвэл тус телевизийн байранд дуугаа бичүүлэх боломжтой юм. Оролцогчдын материалыг энэ сарын 25-ыг хүртэл хүлээн авах ба 28-аас эхлэн SBN телевизээр гарах аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.