Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амартүвшин
Дуу хөгжим

Амартүвшин

Урлаг Урлаг05/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Агаархан тэнгэр минь ариун тунгалаг байг
Алагхан цэцгүүд маань анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаан амин туяан дор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя

Алиманхан сарны дор мөнгөн шүүдэр бууг
Аршаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Аршаанхан дусалд нь чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя

Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя

Аясын салхи хурын дууг холхид цууурайтуулж
Аяланхан хангинанхан хариу дуурсаж байг
Азтайхан жаргалаа хуурдан дуулцгаалсаар
Алжаалгүй тэгш амар түвшин сууя

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Наранбаатар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртлээ

08/07/2026
Дуу хөгжим Урлаг

Их Британийн дуучин Лорен Беннетт 36 насандаа таалал төгслөө

08/07/2026
Дуу хөгжим Урлаг

Уртнасангийн Пүрэвсүрэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ

09/07/2026

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026

“Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр

09/07/2026

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.