Загвар зохион бүтээгч Ариунаа Сүритэй ярилцлаа.
-“Мерседес бенз”-ийн шоунд монголчууд оролцсоныг Соёл, спорт, аялал, жуулчлалын яам энэ жил хийсэн хамгийн том ажлын нэгээр нэрлэсэн. Нэлээд өндөр үнэлгээ ч авах шиг болсон. Эндээс яриагаа эхэлье?
-Загварын салбарт харьцангуй шинэ зүйл байсан учраас яамнаас чухалчилж үзсэн байх гэж бодож байна. Түүнээс биш хөрөнгө оруулсан мөнгөнийхөө дүнгээр чухалчилж яриаг үй байх. Нэг ёсондоо Монголд анх удаа загварын салбарт ажиллаж байгаа хувь дизайнерийг дэмжсэнээрээ онцлог болов уу. Учир нь, улс улсын загварын салбарын рейтингийг дизайнерууд нь тодорхойлж явдаг учраас үүнийг зөв харж дэмжсэнд их баяртай байгаа. Спортоор зүйрлэж ярих юм бол төр нь дэмжээд амжилт гаргадагтай ижил бидэнд ч гэсэн хөл дээрээ бостол ямар нэг байдлаар дэмжлэг хэрэгтэй. Үүнд улс тодорхой хэмжээнд тусалж байгаад баяртай байгаа.
-Манайхан загварын салбарыг нэг их ойлгохгүй байх шиг. Ер нь энэ салбарын давуу талыг яаж харах ёстой юм бэ?
-Би бизнесийн салбарын олон хүнтэй уулзаж, зөвлөгөө авч үзсэн л дээ. Тэгэхэд “Ариунаа, энэ чинь хэцүү шүү дээ” гээд ойлголт багатай байгааг мэдсэн. Тиймээс би эхлээд өөрөө хийгээд харуулъя гэж бодсон. Тэр хүмүүс нэг л итгэж өгөхгүй, цэрвээд байсан. Одоо бол тодорхой хэмжээнд ойлгож эхэлж байна. Загварын салбар гэдэг зүгээр л худалдан авагчийн сэтгэлд нийцүүлсэн бүтээгдэхүүн л нийлүүлээд байдаг юм уу эсвэл тодорхой хэмжээнд тэр хүмүүсийг хүмүүжүүлдэг юм уу. Аль ч чиглэлийг нь сонгож болно. Нэг ёсондоо чи ажлын хувцас хиймээр байгаа юм уу, өдөр тутмын хувцас хиймээр байгаа юм уу. Эсвэл чи бүх хүнийг хүмүүжүүлдэг тэр төрлийн хувцас хиймээр байгаа юм уу. Чи ямар чиглэлийг сонгосноороо зах зээлд орж байгаа зам чинь өөр байгаа юм. Би Европт олон жил сурлаа, амьдарлаа. Энэ туршлагаа, монгол этиктэйгээ холбосон нь миний загварын онцлог. Өнөөдөр бид дэлхий Монголыг тоох юм л хиймээр байна. Тоолгох юм хийхгүй бол бид үйлдвэрлэгч орон биш болох гээд байна. Ямар нэг зохион бүтээгч “Wow, энэ чинь Монголын брэнд байна шүү дээ” гэдэг байх хэрэгтэй. Итали гутлаараа алдартай шиг ядаж л бид ноолуураар танигдмаар байна. Үүний тулд дизайнерууд маань гоё бүтээл хийгээд, зөв өнцгөөс нь сурталчлаад явах юм бол тодорхой хугацааны дараа нэр хүнд өсч, улмаар захиалга орж ирнэ.
-“Мерседес Бенз” шоунд оролцсоны дараа тантай хамтран ажиллах ямар санал ирэв. Өөрөөр хэлбэл, тэр шоунд орсны ач тус хэрхэн гарав?
-Ер нь гадаадын том шоунд оролцоход Ариунаа Сүри гэхээс илүү Монгол гэдэг нэр гардаг. Учир нь, манай дизайнеруудын бүтээл одоохондоо дэлхийн загварын салбарт орж ирээг үй байгаа болохоор Монгол гэхээр их сонирхох юм билээ. Харин би Францын иргэн байсан бол Францын хэн бэ гэдгийг нь сонирхох байх л даа. Ариунаа Сүри гэдгийг зарим хүн сонирхож байгаа байх. Олонхи нь ерөөсөө л Монгол гэдгээр нь сонирхдог. Тиймээс би болон бусад загвар зохион бүтээгчид том хариуцлага үүрч явна. Энэ шоунд оролцсоны үр дүн маш их байсан. Жишээ нь, “Мерседес Бенз”-ийн шоун дээр Ерөнхийлөгч нь хүртэл хэлж байсан шүү дээ. Урьд өмнө нь манай дизайнер дээр ийм олон хэвлэл мэдээллийнхэн ирж байсан түүх байхгүй гэж байсан. Гаднын их олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнийг дагаад Франц,Итали, Герман, Нью-Йоркоос шоунд оролцох урилга ирсэн. Жишээ нь, Ромын талбайн төвд зундаа нэг болдог шоунд оролцох, Парисын Эйфелийн цамхагийн хажууд бас том шоунд урьсан гэх мэт. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэр шоунд оролцсоноор Монгол гэдэг нэр маш олон хүний чихэнд нэг дор очжээ. Style.com гэж дэлхийн нэлээд алдартай вэб хуудсан дээр манай нэр орсноороо Мексик, Латин Америкийн” Vogue”сэтгүүл дээр бидний хувцсыг сонгож, зураг авалтад оруулъя гэсэн хүсэлт хүртэл ирсэн гээд үр дүнг нэрлэж болно.
-Зун болсон таны шоун дээр Италийн зурагчин ирсэн байсан. Тэр ямар учиртай хүн бэ?
-Тэр Монголын талаараа шинэ мэдээлэл бэлтгэхээр ирсэн фото сэтгүүлч юм билээ. Тэгээд Монголын загварын салбарт нэг ийм хүн гарч ирж байна гэдэг утгаар нь надтай уулзсан.
-Ноолуураар дэлхийд гарах боломж байна гэж байсан. Ямар гарц байгааг мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Одоо миний хийгээд байгаачлан шат шатаар нь явах. Загвараа сайн гаргах, түүнийгээ зөв сурталчлах, хаана ямар улсад, аль зах зээлд оруулмаар байна, түүнийгээ зөв сонгох. Дараа нь түүнийгээ гүйцэтгэх ажлыг маш сайн хийх ёстой. Өөрөөр хэлбэл, халтуурдсан зүйл хийж болохг үй. Энэ нь зөвхөн загвар дээрээ биш нэр, шошгоос эхлээд түүнийг дагалдах бүх зүйлсээ сайн хийх хэрэгтэй. Түүнийгээ олон удаа давтамжтай хийх юм бол таван жилийн дараа дэлхийд танигдаад эхлэх боломж байна.
-Одоо танд танигдах чухал байна уу, мөнгө олох чухал байна уу?
-Одоо бол цэвэр уран бүтээлээ барьж байна.Эхлээд олж авсан мэдлэг боловсролоо жаахан цацъя л даа. Мөнгө бодно гэвэл би нийтэд зориулсан бүтээлд орно шүү дээ. Одоо бол мөнгө алсад л харагдаад байна даа.
-Танигдахын төлөө явахад мэдээж их тэвчээр шаардах байх л даа.
-Маш их тэвчээр, стресс, хөрөнгө мөнгө гээд олон зүйлийг шаарддаг юм байна. Хийгээд явахаараа л биеэрээ үзэж байна.
-Манайхан ноолууран эдлэл үйлдвэрлээд Европт гаргахдаа Made in Mongolia гэсэн нэрээр биш тухайн брэндийнхээ нэрээр гаргадаг гэсэн яриа байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Мэдээж үйлдвэрлэл гэдэг маш олон хүн ажиллаж байгаа учраас зөвхөн өөрсдийнхөө юмыг хийгээд хангалтгүй. Тиймээс гадаадын захиалга авч хийнэ. Тухайн захиалагч компани Made in Mongolia гэдэг нэр оруулах уу, үгүй юу гэдгийг шийддэг юм. Тэр бол нэг их асуудалгүй. Гэхдээ ямар ч улсын том фирм манайхаар бүтээгдэхүүн үйлдвэрл үүллээ гэхэд тэд нэг их нүүр улайхаарг үй байх л гэж бодож байна.
-Гэхдээ хувь хүний хувьд 200 ам.долларын ороолт авлаа гэхэд тэр нь LouisVuitton-ий шошготой хэрнээ Монголд үйлдвэрлэсэн байхаар гомдолтой байна шүү дээ.
-LouisVuitton гэдэг брэнд танигдахын тулд хэчнээн их хөрөнгө зарцуулсныг төсөөлөх аргагүй шүү дээ. Тэгэхээр гол нь нэрэнд л байгаа юм. Харин яаж үйлдвэрлэж байгаа нь хамаагүй. Тиймээс миний хэлээд байгаа санаа бол монгол бүтээгдэхүүн гэсэн өндөр нэрийг олж авах нь чухал. Нэмүү өртөг гэж нэг юм байгаа. Жишээ нь, манайх 30 доллараар хийсэн бүтээгдэхүүн дээр 30 доллар нэмээд зах зээлд гаргаж байхад бусад компани 30 доллар дээр 300 доллар нэмээд зарж байна. Нэмүү өртөг ийм ялгаатай. Гэхдээ LouisVuitton гэдэг нэрийг олж авахын тулд маш их хөрөнгө зарсан байгаа. Тэгэхээр манайхан тийм нэрийг олж авахад их мөнгө зарцуулдгийг л ойлгохгүй байх шиг байна.
-“Мерседес Бенз”-ийнхээ тайлан шоуг өнгөрсөн зун хийлээ. ССАЖЯнаас 70 сая төгрөг гаргасан. Энэ мөнгөний талаар элдэв яриа гарсан. Таны ярьснаар бол төр тэр байтугай мөнгө гаргах ёстой юм байна.
-Өөрийн бүтээлээ зөвхөн гадаадад төдийгүй дотооддоо таниулах зорилгоор энэ зун, наадмын өдрүүдийг сонгон авч өндөр хэмжээний шоу зохион байгуулсан. Итали, Орос, Америк, Австриас урлагийн нэртэй хүмүүсийг авчирч тоглуулсан. ССАЖЯ тодорхой хэмжээний мөнгөөр дэмжсэнд их баярлаж байгаа. Наадмаар эрийн гурван наадмаас өөр илүү үзэх харах юмтай байвал улс эх оронд маань том сурталчилгаа болно шүү дээ. Хэдий нутагтаа шоугаа хийсэн ч гадаадын хэвлэл мэдээллээр Монгол Улсын маань нэр гараад л явж байсан. Ер нь яагаад ганцхан өнөөдөр уул уурхай хөгжөөд явах ёстой юм бэ. Монголд өнөөдөр ноос ноолуурын үйлдвэр хоёрдогч том татвар төлөгч байдаг гэж би уншиж байсан. Үүнд мөнгө гаргахгүйгээр дэлхийн зах зээлд орж чадахгүй. Өнөөдөр Ариунаа Сүри гэж хүнд мөнгө өгчихлөө гээд байна. Үгүй. Энэ бол Монголын үйлдвэрлэгчдийг дэмжсэн дэмжлэг. Би гадаадаас захиалга оруулж ирлээ гэхэд энд үйлдвэрлэхийг л бодно шүү дээ. Тэгэхээр энэ бодлого бол Монгол дахь бараа бүтээгдэхүүнээ гадаадад таниулах ажлын нэг юм шүү дээ.
-Тухайн загвар зохион бүтээгч ч хичээх ёстой юм байна, төр нь ч бодлогоо хандуулах ёстой юм байна?
-Гар нийлж ажиллах ёстой. Тэгэхг үйгээр хувь хүн мянга яваад амжилт олохгүй. Жишээ нь,загвар зохион бүтээгч ганцаараа бол гадагшаа нэг, хоёр шоунд оролцлоо. Эцэст нь өрөнд ороод л уучлаарай болж үлдэнэ шүү дээ. Тэр хүн дахин босч ирэх зориггүй, мөнгөгүй болно гэсэн үг. Тэгүүлэхгүйн тулд хийх гээд байгаа юмыг нь дэмжээд өгвөл дагаад л Монгол гэдэг нэр гараад ирнэ. Өнөөдөр Монголын жижиг брэндүүд гадаадын олон үзэсгэлэнд ордог. Тэд маш их мөнгө зараад ордог. Гэвч хүмүүс “Аан, энэ монгол юм уу” гээд л өнгөрдөг болохоос очиж үзээд, захиалаад байдаггүй. Тэр байдал хэзээ өөрчлөгдөх вэ гэхээр “Монголын загвар сайн юм билээ, Мерседес Бензийн шоунд орж байсан, Fashion TV-ээр гарч байсан шүү, нээрээ нэг үзээтэхье” гэх бодол төрөх үед бий болно.Би жишээ нь, олон үзэсгэлэнгээр явж байхад Франц, Италийн павилион руу хүссэн, хүсээг үй л ордог. Турк, Хятадын өмнүүр би өнгөрөөд л явдаг. Манайх энэ байдлыг өөрчлөхийн тулд бид том шоунд тэр Gucci, Prada-той зэрэгцээд л орж байх хэрэгтэй. Тэгэхийн тулд маш их мөнгө хэрэгтэй. Юун хэдэн сая. Хэдэн зуун саяараа хэрэгтэй байдаг. Үүнийг хаяж байж л бид хөгжинө.
-МИАТ шинэ дүрэмт хувцасныхаа загварыг таниар хийлгэж байгаа гэсэн. Тэр талаараа сонирхуулаач?
-МИАТ-ийнхэн үйлчлэгчийнхээ хувцсыг шинэчилж байгаа юм байна. Надад санал тавьсны дагуу би ажиллаж байгаа. Энэ нь надад их баярлууштай санагдсан. Учир нь, өнөөдөр манайх энэ төвшинд хүртэл хөгжсөн байна. Загвар зохион бүтээгч гэж хүнд итгээд, найдаад хийлгэж байна. Өмнө нь загвар зохион бүтээгчээр загварыг нь гаргуулж байгаагүй юм билээ. Энэ бол хэн хэнд нь нэр төрийн хэрэг. Ер нь аливаа улсын нүүр царай болсон том байгууллагуудын хувцасны загварыг тухайн улсынх нь нэртэй загвар загвар зохион бүтээгч хийсэн байдаг. Энэ утгаар надад анх санал тавихад нь би тэр жишгийг дагаж байна гэж бодсон. Хэрвээ надад санал тавиагүй бол харин ч би гайхах байсан.
-Зарим бүтээгдэхүүн тань хилийн чинадад борлогдож байгаа гэсэн үү?
-2013-2014 оны өвөл, зуны загвараа Берлин, Япон зэрэг улсад цөөн тоогоор зарж байгаа. Энэ бага эхлэл боловч чамлаж болохгүй.
Д.Пүрэвсүрэн