Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Д.Одзаяа инфлюнсерүүдийн наадмаас шагнал хүртжээ
Оддын амьдрал

Д.Одзаяа инфлюнсерүүдийн наадмаас шагнал хүртжээ

Урлаг Урлаг05/12/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын анхны 1 сая дагагчтай инфлюнсер Д.Одзаяа дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ.
Тодруулбал, хамгийн том хэмжээний инфлюнсерүүдийн наадам “Жинкон” өчигдөр болж өндөрлөжээ.
Шалгуур өндөртэй эл наадамд сайн үйлсээрээ түүчээлдэг Д.Одзаяа шагнал хүртэж, монголын биш дэлхийн нөлөөлөгч гэдгээ баталлаа. Тэрбээр 14 жилийн туршид нэвтрүүлэгч хийсэн бөгөөд 11 жилийн туршид сошиалд контент бүтээжээ. Ингэхдээ тэрбээр сайн үйлсийн аянг нийтэд дэлгэрүүлэхээс гадна, эмнэлэг, тэр дундаа эх хүүхдийн өрөө тохижуулах ажлыг санаачилж байв.
Д.Одзаяагийн “Бэлэг” нэвтрүүлгийг андахгүй хүн Монголд байдаггүй. Эл нэвтрүүлэг нь ирэх онд 10 жил болох гэж байгаа. Энэ хугацаанд бусад байгууллагуудтай хамтран 18 мянга гаруй хүнд гадаадад суралцах эрх, гоо сайхан, буцалтгүй тусламж гээд 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий зүйлсийг бэлэглэжээ.
Мөн өөрийн зүгээс Монголынхоо бүх хавдартай хүүхдүүдэд хэрэгцээтэй хүнсийг тарааж байсан билээ. Мөн хорт хавдартай тэмцэж буй айл өрхөд хэрэгтэй хүнс тэжээлийг ч сар бүр бэлэглэсээр иржээ. Сонирхуулахад, Солонгосын хамгийн том гэгдэх “Жинкон” наадам 2020 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 163 дэлхийн шилдэг инфлюнсерүүдийг тодруулжээ. Ингэхдээ анх удаа манай улсаас дэлхийн хэмжээний инфлюнсер сонгогдож байгаа нь Д.Одзаяа. Өндөр шалгуур дундаас тодорч буй Монгол инфлюнсер тэрбээр өдгөө фейсбүүк болон инстаграм хаягтаа тус бүр 1.2 сая дагагчтай, эрчээ алддаггүй контент бүтээгч.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026
Оддын амьдрал Урлаг

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Оддын амьдрал Урлаг

Анжелина Жоли АНУ-аас нүүнэ

08/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026

“Playtime festival 2026” тасалбарыг хөнгөлөлттэй авах боломж

09/05/2026

“Хаврын Гоёл 2026” наадам шилдгүүдээ шалгаруулна

09/05/2026

Илон Маск дэлхийн түүхэнд хамгийн их татвар төлжээ

08/05/2026

“Single’s Inferno 4” шоуны оролцогч Гүг Дун У сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогдов

08/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.