Манай улсад зохиогчийн эрхийн асуудал бүхий л салбарт хөндүүр сэдэв болоод удаж байгаа билээ. Тэгвэл Гитарчин, ая зохиогч Өөжгий буюу Д.Өлзий-Орших “Номин талст“ хамтлагт зохиож өгсөн бүх дууг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа хоёрыг дуулахыг хориглож байгаагаа цахим хуудастаа мэдэгдэж шуугиан дэгдээгээд авсан.
Олон хүн ядаж урлагийн салбарт уг асуудалд цахиур хагалаж, шүгэл үлээлээ хэмээж байв. Гэтэл тэр өнөөдөр “Дуулаа дуул 2 лүд минь.
Дуулим хорвоод дуулж болж л байвал миний муусайн дуунуудыг Монголд дуул, Японд дуул, Амээркт ч дуул. Зөвшөөрлөө. За тэр ч яахав. Маартаар ямар шоу үзэхээ шийдэж чадаагүй байгаа нь түр хүлээж байгаарай” гэх нь тэр.
Түүний энэ үйлдийг анхнаасаа тоглолтын Пи-ар байжээ гэлцэж байна. Нөгөө хэсэг нь Өөжгий ч уяхан даа хэмээв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Анужин “Өр зөөлөн Өөжгийгийн төгсгөл яах бол гэж бодож байлаа” гэсэн юм.
Мөн “Өөжгий ч уяхан л даа. Дүү нар л том толгойлоод уурыг нь хүргэсэн байх. Ер нь манай урлагийнхан сүр ихтэй ч маш уяхан зөөлөн хүмүүс шүү дээ. Хүнд тусламтгай ил тод зантай шулуухан л даа. Одоо харин Дуу Бүтээгчдийн зөв хувиарлалт л ном ёсоороо хэрүүл уруулгүй хууль дүрмээрээ аятайхан батлагдчихвал боллоо доо.
Тэрнээс өөрөөр асуудал алга бас Зөв шийдэгдвэл гомдолгүй хүмүүс их болно Уран бүтээлчдэд маш хэрэгтэй шийдэл олон хүний амьдрал өөрчилж шинэ шинэ бүтээл гарахад тустай ирээдүйд хэрэгтэй. Соёлын урлагийнхны хууль батлагдаж байж бид Нэг алхана даа урагшаа.Энэ ч яахав нэг л уран бүтээлчийн асуудал нийтийн эрх ашиг ч тусдаа бас хуулиар хамгаалагдах учиртай юм байгаа юм” гэж МУГЖ Алтанцэцэг бичжээ.