Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Тайзны хүн
Театр

Тайзны хүн

Урлаг Урлаг30/10/2024Шинэчлэгдсэн:30/10/2024Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ жил бүрийн намрын сард Үзвэрийн улирлаа нээдэг уламжлалтай. Энэ удаад “Тэнгэрийн хүү” жүжгийг 13 жилийн дараа шинэчлэн найруулж, үзэгчдэдээ хүргэж байна. Хүний нэгэн үеийг элээх энэ хугацаанд бид ихийг туулж, олныг мартсан ч, тэр өдрүүдийг сануулсан шинэ “Тэнгэрийн хүү” тайзнаа төрлөө, тэнцэн бослоо.

Бидний мартсаныг сануулсан, гээснийг гэмшүүлсэн “Тэнгэрийн хүү”-г жүжигчин Б.Шинэбаяр бүтээж байна. Арван гурван жилийн өмнө нумарсан хөмсөг, судас шөрмөс нь гүрэлзсэн тийм нэгэн монгол эрийг тайзнаас харж суулаа. Хурмаст тэнгэрийн хаа нэгтээгээс хуйрнан шуугих зоригт шонхор мэт тэр Модун Шаньюй бол жүжигчин Г.Эрдэнэбилэг байв.

Үндэсний хэмээн өмчирхөх аливаа бүтээлд үндэстний хэв шинжит дүр хамгийн чухал. Тэрхүү дүрийг тодруулан товойлгож чадах жүжигчин, найруулагчийн хувьд “атга алт” л гэсэн үг. Жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Б.Шинэбаяр ч жинхэнэ монгол эр хүний хэв шинжит дүр мөнөөсөө мөн билээ.

Жүжигчин Б.Шинэбаярын баргил хоолой тайзнаас аянга мэт нүргэлж байв. Ийм л өгөгдлийг тайзны бүтээлдээ ашиглахгүй найруулагч гэж хэн байх вэ.

Хүчирхэг дуу хоолой, цуцаж няцашгүй тоглолтоороо зүрх муутнуудын өвдгийг чичрүүлэхээр нэгэн Модун Шаньюй театрын тайзыг эдгээр өдрүүдэд эзэгнэж байна.

Дурлалын ханхүү гэнэн хонгор Ромео хөвгүүн хэдийнээ эрийн цээнд хүрч жинхэнэ монгол баатар болжээ. Эх нутгийнхаа төлөө улаан цусаа урсгах тусам улайсгасан илд мэт улам чангаран хөхийх монгол зан, улангасан ноцох арслан барс мэт, уулын ширүүн хүрхрээ мэт, аадрын аянга цахилгаан мэт аатай, аагтай хүчирхэг нэгэн “Тэнгэрийг хүү”-г бүтээсэн жүжигчин Б.Шинэрбаяр жинхэнэ “Тайзны хүн” гэдгээ энэ тоглолтоороо харуулсаар байна.

А.Мөнхжин

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Задлаагүй захиа”-г зорих ТАВАН шалтгаан

20/01/2026
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театр “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Морин хуур” жүжгүүдээ тоглоно

20/01/2026
Театр Урлаг

“Татьяна” жүжгийг тайзнаа толилуулна

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тэйлор Свифт хөгжмийн зохиолчдын Алдрын танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй дуучин боллоо

24/01/2026

Өнөөдөр үзэсгэлэнт жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр

24/01/2026

Өмнөд Солонгосын “NCT Wish” хамтлагийн Монголд хийсэн нэвтрүүлэг цацагджээ

24/01/2026

Блэйк Лайвлигийн Тэйлор Свифт, Бэн Аффлек рүү бичсэн мессежүүд ил болов

23/01/2026

CL-ийг Урлагийн тухай хууль зөрчсөн гэж буруутгажээ

23/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.