Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»М.Хайрат “Фигарогийн хурим” хошин дуурьт Антониогийн дүрийг бүтээлээ
Дотоод мэдээ

М.Хайрат “Фигарогийн хурим” хошин дуурьт Антониогийн дүрийг бүтээлээ

Урлаг Урлаг24/12/2024Шинэчлэгдсэн:24/12/2024Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Москва хотын Гнесиныхний нэрэмжит Москвагийн хөгжмийн академийн оюутан М.Хайрат тайзнаа анхны дүрээ бүтээлээ. Тодруулбал, М.Хайрат “Фигарогийн хурим” нэртэй хошин дуурийг ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн , профессор Ю.А.Сперанскийн найруулснаар өчигдөр /2024.12.23/ тавихад Антониогийн дүрийг бүтээсэн байна.

Эл дуурийг Пьер Бомаршегийн “La folle journée, ou le Mariage de Figaro” хэмээх зохиолд үндэслэн Вольфганг Амадей Моцарт болон Италийн зохиолч Лоренцо Да Понте нарын хамтран 1786 онд зохиосон байна.

М.Хайрат нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Гнесиныхний нэрэмжит Москвагийн хөгжмийн академид профессор Тимофей Юрьевич Крюковын удирдлагад дуурийн дуучин мэргэжлээр хоёр дахь жилдээ суралцаж байгаа юм. Тэрбээр энэ арванхоёрдугаар сарын 15-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Елена Образцовагийн соёлын сангаас зохион байгуулсан сонгодог болон ардын урлагийн олон улсын VIII уралдаанаас “Оросын хөгжмийн зохиолчийн ари” төрөлд “шилдэг дуулаачаар нэрлэгдээд буй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

Монгол Улсын консерваторын сурагчид олон улсын уралдаанд амжилттай оролцлоо

05/08/2026
Балет Урлаг

Балетчин хүүхдүүд Харбины уралдаанаас хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртжээ

03/08/2026
Дотоод мэдээ Урлаг

“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

04/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жонгүгийн “Hybe”-ийн хувьцааг онилсон хакер 20 жилийн хорих ял сонслоо

24/08/2026

Женни энэ долоо хоногт шинэ цомгоо гаргана

24/08/2026

Энтони Хопкинс хөгжмийн анхны цомгоо гаргалаа

24/08/2026

Мэрилин Монрогийн дүр төрхтэй барби худалдаанд гарлаа

24/08/2026

50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ

24/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.