Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Алдарт “Black Sabbath” хамтлаг сүүлчийн тоглолтоо хийнэ
Гадаад мэдээ

Алдарт “Black Sabbath” хамтлаг сүүлчийн тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг07/02/2025Шинэчлэгдсэн:07/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хеви метал хөгжмийн эцгүүд, үүсгэн байгуулагчид гэгддэг Английн алдарт “Black Sabbath” хамтлаг анхны бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэж, сүүлчийн удаа тоглолт хийхээр болжээ. Ийнхүү “Black Sabbath” хамтлагийн анхны бүрэлдэхүүн болох дуучин Оззи Осборн, гоцлол гитарчин Тони Айомми, басс гитарчин Гизер Батлер, бөмбөрчин Билл Уорд нар 20 жилийн дараа ийнхүү дахин нэгдэж бүтэн өдрийн фестиваль зохион байгуулж, тоглохоор боллоо.

2025 оны долдугаар сарын 5-ны өдөр Английн Бирмингхэм хотноо болох “Back to the beginning” хэмээн нэрлэсэн энэхүү метал хөгжмийн фестивальд мөн “Metallica”, “Pantera”, “Slayer”, “Gojira”, “Anthrax”, “Lamb of God”, “Mastodon” зэрэг алдартай хамтлагууд оролцохоор болсон байна.

Сонирхуулахад, “Back to the beginning” фестиваль нь мөн хандив цуглуулах зорилготой бөгөөд цуглуулсан бүх хандивыг Паркинсон өвчний эсрэг тэмцэх Их Британийн “Cure Parkinson’s” хандивын сан, “Acorn Children’s Hospice” хүүхдийн асрамжийн газар, Бирмингхэм хотын хүүхдийн эмнэлэгт олгохоор болжээ. Учир нь “Black Sabbath” хамтлагийн үүсгэн байгуулагч, өдгөө 76 настай алдарт рок дуучин, “Харанхуйн хунтайж” хочит Оззи Осборн Паркинсоны өвчин болон нуруу нугасны гэмтлээс болоод уран бүтээлээ завсарлаад байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.