Монгол түмний үндэсний баяр сар шинэ болж байгаатай холбогдуулсан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн "Хаан найргийн хатан Дулмаа" хэмээн алдаршсан яруу найрагч Ш.Дулмаа, "Цэнхэрлэн харагдана" "Хулангийн шанд" "Ус уухын заяа" ином бүтээлээрээ монголчуудын оюуны мэлмийг баясгасан Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмид нар Ардын уран зохиолч боллоо. Тэгвэл зохиолч Х.Зандраабайды, До.Цэнджав, Шаг.Цэнд-Аюун, Я.Ганбаатар нар гавъяатын тэмдэгээр энгэрээ мялаажээ.
www.URLAG.mn