Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Нэрт дуучин Роберта Флэк 88 насандаа таалал төгслөө
Гадаад мэдээ

Нэрт дуучин Роберта Флэк 88 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг25/02/2025Шинэчлэгдсэн:25/02/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Killing me softly”, “I feel like makin’ love”, “The first time ever I saw your face” зэрэг хит уран бүтээлүүдийн эзэн дуучин Роберта Флэк 88 насандаа таалал төгсжээ. Тэрбээр өчигдөр /2025.02.24/ гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайвнаар нас нөгчсөнийг ойр дотнын хүмүүс нь мэдэгдлээ.

Роберта Флэк АНУ-ын Хойд Каролинад төрж, Виржиниагийн Арлингтонд өсжээ. Тэрбээр сонгодог төгөлдөр хуурчаар урлагийн гараагаа эхэлсэн бөгөөд 15-хан насандаа Ховард их сургуулийн бүрэн тэтгэлэгт хамрагдаж байв. Мэргэжилдээ эзэн болсон тэрбээр багшаар ажиллахын зэрэгцээ оройн цагаар дуурийн тоглолтод оролцож, хөгжимддөг, дуулддаг байсан аж.

Тэрбээр бага залуугаасаа дуулж эхэлсэн боловч жинхэнэ гялалзсан амжилтыг 30 орчим насандаа үзүүлсэн гэдэг. Энэ үед түүний дуулсан “The first time ever I saw your face” дууг 1973 онд нэрт жүжигчин, найруулагч Клинт Иствүүдийн “Play Misty for me” кинонд ашигласан юм. Улмаар тухайн жилдээ эл дуу Грэммийн шагнал хүртсэн юм. Ингээд зогссонгүй дараа жил нь буюу 1974 онд тэрбээр “Killing me softly” дуугаараа хоёр дахь удаагаа Грэммийн шагнал хүртэж байжээ. Роберта Флэк амьдралынхаа туршид Грэмийн шагналыг дөрвөн удаа хүртэж, “American music awards” шагнал гардуулах ёслын шилдгээр шалгарч байв.

Түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Roberta” баримтат киног 2022 онд найруулагч Антонино Д’Амбросио найруулан, үзэгчдэд хүргэсэн байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026
Гадаад мэдээ Урлаг

Шинэ жилийн баярын тухай сонирхолтой баримтууд

31/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Lego” болон “Pokémon” хамтарсан коллекцоо танилцууллаа

14/01/2026

Ойрадын Амарсанаа баатрын хөө хуяг Увс аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна

14/01/2026

Зои Салдана хамгийн их кассын орлого оруулсан жүжигчнээр тодорчээ

14/01/2026

BTS хамтлаг аялан тоглолтоороо нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой

14/01/2026

“Зургаа дахь тоглогч” уран сайхны кино үзэгчдэд хүрнэ

14/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.