Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»“3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо
Дотоод мэдээ

“3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг31/03/2025Шинэчлэгдсэн:31/03/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Урлагийн олон төрлийг хөгжүүлж, урлагийн сургуулиудын оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тайз, дэлгэцийн урлагийн хөгжлийн чиг хандлагаас суралцах, туршлага солилцох зорилгоор Дэлхийн театрын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “3.27” олон улсын оюутны их наадмын шилдгүүд тодорлоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургууль хамтран зохион байгуулсан уг наадамд ОХУ, БНХАУ, Вьетнам, Бангладеш, Италийн театр урлагийн сургууль, Их Засаг олон улсын их сургууль, СИТИ их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Кино урлагийн дээд сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм.
  • Шилдэг ярианы техниктэй оюутан: СУИС-ийн “Төрөхөөс өмнө үхэхээс хойно” бүтээлийн О.Анхбилэг
  • Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: “Сити” их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн Б.Эрдэнэсүрэн
  • Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: “Сити” их сургуулийн “Чивчирсэн чавхдас” бүтээлийн Г.Гүрбазар
  • Шилдэг тайзны зураач: СУИС-ийн “Эвгүй дөрвөн амьтан” бүтээлийн тайзны зураач Б.Ундрал
  • Шилдэг зохиолч: СУИС-ийн “Independent woman” бүтээлийн зохиолч О.Анужин
  • Шилдэг эмэгтэй жүжигчин: “Сити” их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн Г.Анухатан
  • Шилдэг эрэгтэй жүжигчин: СУИС-ийн “Суугуул” бүтээлийн С.Содбал
  • Шилдэг найруулга: “Сити” их сургуулийн “Сэрүүн хасын нууц” бүтээлийн найруулагч Б.Мөнхмаа
  • Шилдэг уран сэтгэмж: ОХУ-ын Екатеринбург хотын театрын урлагийн сургуулийн “Мөрөөдөгсөд”
  • Шилдэг сонгодог бүтээл: “Сити” их сургуулийн “Чивчирсэн чавхдас”
  • Шилдэг үндэсний бүтээл: СУИС-ийн “Их нүүдэл”

Шилдэг дэлгэцийн бүтээл:

Дэд байр  –  СУИС  –  “Тораг” баг “Амлалт”
Тэргүүн байр  –  СУИС  –  “Синнефа” баг “Heart”
Шилдэг бүтээл:
СУИС  –  “Эвгүй дөрвөн амьтан” уран бүтээл тус тус шалгарав.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье

31/12/2025
Дотоод мэдээ Урлаг

2025 оны ОНЦЛОХ үйл явдлууд

30/12/2025
Дотоод мэдээ Урлаг

Онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд” боллоо

20/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө

08/01/2026

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

08/01/2026

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026

Диснейн “Tangled“ киноны Рапунзел, Флиннд тоглох жүжигчид сонгогджээ

08/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.