Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“MTV Video Music Awards” хөгжмийн наадмыг “CBS” телевиз анх удаа дамжуулна
Гадаад мэдээ

“MTV Video Music Awards” хөгжмийн наадмыг “CBS” телевиз анх удаа дамжуулна

Урлаг Урлаг07/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн “MTV” телевизээс зохион байгуулдаг “MTV Video Music Awards” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолыг “CBS” телевиз анх удаа дамжуулна гэж зохион байгуулагчид пүрэв гарагт мэдэгджээ.

Гурван цагийн турш үргэлжлэх шоуг есдүгээр сарын 7-ны ням гарагт Нью-Йорк хотын “UBS арена”-гаас CBS телевиз шууд дамжуулна. Мөн “MTV”-гээр нэгэн зэрэг нэвтрүүлэхээс гадна өнгөрсөн жилийн шоуг цацсан “Paramount+” платформоор мөн үзэх боломжтой.

“CBS” суваг нь “Tony Awards”, “American Music Awards” зэрэг олон шагнал гардуулах ёслолыг дамжуулдаг. Түүнчлэн 1973 оноос хойш “Grammy” наадмыг үзэгчдийн хүртээл болгож байгаа боловч 2027 оноос уг ёслолыг “ABC” телевиз дамжуулах ажээ.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн “MTV Video Music Awards” наадмаас Тейлор Свифт хамгийн олон буюу долоон шагнал хүртэж, Пост Мэлоунтэй хамтарсан “Fortnight” дуугаараа дээд шагнал болох оны шилдэг клио” төрөлд шалгарсан юм. Ингэснээр Тейлор Свифтийн уг наадмаас хүртсэн нийт шагналын тоо 30-д хүрснээр наадмын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч болох Бейонсетэй эн зэрэгцсэн. Харин тус наадмаас хамгийн олон шагнал хүртсэн эрэгтэй уран бүтээлч бол Эминем бөгөөд тэрбээр 15 шагналтай аж.

1984 оноос хойш тасралтгүй зохион байгуулж эл наадамд өнөө жил номинациудад өрсөлдөх нэр дэвшигчид болон шоуны тайзнаа үзүүлбэрээ толилуулах уран бүтээлчдийг наадам эхлэхийн өмнөхөн зарлана гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.