Өнгөрсөн онд “Dune: Part two“ уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо 81.5 сая ам.долларын ашиг олж, тухайн жилийнхээ “Оскар”-ын наадамд дөрвөн төрөлд нэр дэвшиж, хоёрт нь ялалт байгуулан гайхалтай амжилтыг үзүүлсэн. Харин кино дэлгэцнээ гарч дууссаны дараа найруулагч Дени Вильнёв тус бүтээлийн үргэлжлэл анги болох “Dune: Messiah” уран сайхны кино хийгдэхээр болсон талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Шинэ ангийн гол дүрүүдэд мэдээж жүжигчин Тимоти Шаламе болон Зендея нар тоглох бөгөөд мөн Жейсон Момоа, Флоренс Пью, Аня Тейлор-Жой нар эргэн ирэх нь батлагдсан.
Тэгвэл “Variety” сэтгүүлийн зүгээс найруулагч Дени Вильнёв жүжигчин Роберт Паттинсоныг “Dune” бүтээлийн гуравдугаар ангид эсрэг талын дүрд тоглуулах сонирхолтой буйг мэдээлжээ. Одоогоор кино багынхны зүгээс түүнд албан ёсоор дүрийн санал тавьсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Хамгийн сүүлд үзэгчидтэй найруулагч Бун Жүн Хугийн “Mickey 17” киноны гол дүрээр уулзсан Роберт Паттинсоны хувьд одоогоор найруулагч Кристофер Ноланы “The Odyssey”, “Warner Bros.” кино компанийн “The Batman: Part II” төслүүд дээр ажиллаж буй.
Сонирхуулахад, “Dune: Messiah” киног 2026 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээхээр товлосон байна.