Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Роберт Паттинсон “Dune 3” бүтээлд дүр бүтээж магадгүй
Гадаад мэдээ

Роберт Паттинсон “Dune 3” бүтээлд дүр бүтээж магадгүй

Урлаг Урлаг10/04/2025Шинэчлэгдсэн:10/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн онд “Dune: Part two“ уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон эхний долоо хоногтоо 81.5 сая ам.долларын ашиг олж, тухайн жилийнхээ “Оскар”-ын наадамд дөрвөн төрөлд нэр дэвшиж, хоёрт нь ялалт байгуулан гайхалтай амжилтыг үзүүлсэн. Харин кино дэлгэцнээ гарч дууссаны дараа найруулагч Дени Вильнёв тус бүтээлийн үргэлжлэл анги болох “Dune: Messiah”  уран сайхны кино хийгдэхээр болсон талаар албан ёсоор мэдэгдсэн юм. Шинэ ангийн гол дүрүүдэд мэдээж жүжигчин Тимоти Шаламе болон Зендея нар тоглох бөгөөд мөн Жейсон Момоа, Флоренс Пью, Аня Тейлор-Жой нар эргэн ирэх нь батлагдсан.

Тэгвэл “Variety” сэтгүүлийн зүгээс найруулагч Дени Вильнёв жүжигчин Роберт Паттинсоныг “Dune” бүтээлийн гуравдугаар ангид эсрэг талын дүрд тоглуулах сонирхолтой буйг мэдээлжээ. Одоогоор кино багынхны зүгээс түүнд албан ёсоор дүрийн санал тавьсан эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Хамгийн сүүлд үзэгчидтэй найруулагч Бун Жүн Хугийн “Mickey 17” киноны гол дүрээр уулзсан Роберт Паттинсоны хувьд одоогоор найруулагч Кристофер Ноланы “The Odyssey”, “Warner Bros.” кино компанийн “The Batman: Part II” төслүүд дээр ажиллаж буй.

Сонирхуулахад, “Dune: Messiah” киног 2026 оны арванхоёрдугаар сарын 16-нд нээхээр товлосон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд дэлхийн 56 улс нэгдэн оржээ

27/03/2026

Гар аргаар товойлгон сийлж өнгөлсөн мана хөөрөг урлаачийн нарийн чадварыг харуулдаг

27/03/2026

Дуучин Ашер Диддиг өмгөөлөн, “Түүнийг буруу ойлгосон, тэр бол түүчээлэгч” гэв

26/03/2026

Реалити шоуны салбар агшиж байгаа ч хит контент үзэгчдийг татсаар байна

26/03/2026

Хүн, нохойн ​​хоорондох холбоо 15 000 жилийн өмнөөс эхтэй болохыг тогтоожээ

26/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.