Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлан 10 нас хүрлээ
Утга зохиол

Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлан 10 нас хүрлээ

Урлаг Урлаг24/04/2025Шинэчлэгдсэн:24/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлан нээгдэж, утга уран зохиолд дуртай залуу уран бүтээлчдийг дэмжин үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өдгөө арван жилийн ойтойгоо золгож байна. Тус дугуйланг Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд анх санаачлан, үүсгэн байгуулжээ.

Ийнхүү арван жилийн ойн хүрээнд “DeepPress”-ийн хамт олны зүгээс тус дугуйлангийн гишүүдийн шилмэл шүлгүүдийг нэгтгэсэн хоёр дахь уран бүтээл буюу “Мөр” антологийг эрхлэн гаргаж уншигчдад хүргэж байна. Үүнээс өмнө буюу 2020 онд дугуйлангийн таван жилийн ойгоор “Тамга” уран бүтээлийн нэгдлийн санаачлагаар “Залуу нас” утга зохиолын дугуйлангийн гишүүдийн анхны бүтээл болох “Дөт” антологи хэвлэгдэж байв.

“Мөр” номын нээлт энэ сарын 26-ны өдөр Улсын их дэлгүүрийн “New York Empire” ресторанд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.

https://www.facebook.com/share/16LvNPHUnP/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.