Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ
Утга зохиол

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” туужийн ном гаргажээ

Урлаг Урлаг28/04/2025Шинэчлэгдсэн:28/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” хүүрнэл зохиолын номоо гаргажээ. Тэрбээр энэ тухай “Хэдэн жилийн өмнөөс хайрын сэдэвтэй тууж бичнэ гэж цээжиндээ бодсоор явтал зохиолын минь дүрүүд нэг л мэдэхнээ дотроос амилан ярьж, харилцаж, салж хагацаж, гомдож шаналж, хайрлаж, ухаарч, эцэст нь надад тэр бүхнийг чигийг нь олоод бичих л ажил үлдсэн билээ. Ингээд өнгөрсөн жилээс бичвэр дээрээ ажиллаж эхлэн ийм нэгэн роман бүтэв ээ. “Энэ бол хайр сэтгэлийн ч, хагацал салалтын ч тухай ном. Романы дүрүүд өөр өөрийн замаар хайрыг олж, хагацал шаналлаас эдгэрэх ажээ. Хэрэв бурхны ч юм уу бидний танин үл мэдэх эрхшээгч хүчний зүгээс хүмүүний дунд хэрэгжүүлэх ёстой туршиц төсөл бий гэвээс хамгаас гайхамшигтай нь хайрын төсөл ажээ” хэмээгээд Шагундалагийн ертөнцөд та бүхнийг урья” гэжээ.

Түүний хувьд өмнө нь “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч намур”, “Нүд чинь миний тэнгэр” зэрэг шүлгийн түүвэр болон “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг тууж хэвлүүлсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Утга зохиол Урлаг

Хоол хүргэгч Хятадын утга зохиолын дээд шагналыг хүртжээ

21/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн зохиолчид Д.Нацагдоржийн бүрх доор нэгдэж, чуулна

21/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.