Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө
Дүрслэх урлаг

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

Урлаг Урлаг11/11/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан “Таван нүдэн” брэндийн санаачилгаар бүтээсэн “Чингис +8”, “Өндөр хаан” хэмээх урлагийн дөрвөн шинэ бүтээлийг “Чингис хаан” үндэсний музейд анхлан  танилцууллаа.

Чингис хаан, түүний итгэлт найман баатрын бүрнээр танигдаагүй нэрс, түүхэн гавьяаг тодруулж, хамтран бүтээсэн их үйлсийг нь уран бүтээлээр мөнхжүүлэхийн зэрэгцээ үнэнч нөхөрлөл, итгэлцэл, эр зориг, ур чадвар, хамтын хүч, эв нэгдлийн үнэ цэнийг өнөө болон ирээдүй хойч үедээ таниулан өвлүүлэх зорилгоор бүтээжээ.

Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг ашиглах эрхийн бичгийг “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуунд “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа гардуулан өгч, бүтээлийг Улсын филармонийн Морин хуур найрал хөгжим ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор, гоцлол морин хуурч Д.Шинэцогийн гоцлолтойгоор анх удаа эгшиглүүлэв.

Мөн энэ үеэр 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны 44 насны дүр төрхийг илэрхийлсэн 1.5 метр өндөр “Өндөр хаан” хүрэл баримлыг “Чингис хаан” үндэсний музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө.

“Чингис +8” хүрэл баримлын цогц бүтээл болон “Өндөр хаан” хүрэл баримлыг дизайнер, зураач Б.Ганбатын эх зохиомжийн зурагт үндэслэн уран барималч Г.Санчирболд болон түүний баг урлан бүтээсэн аж.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн

10/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Соёл, урлагийн газрын албан хаагчид Уран зургийн галерейн “Агуу уран зураг” боловсролын хөтөлбөрт хамрагдлаа

09/11/2026
Дүрслэх урлаг Урлаг

Зураач С.Энх-Одын “Шаргачин” бүтээл “Үлгэрч үнэгхэн” наадмаас шагнал хүртлээ

09/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026

“Disney” компани Грекийн домгийн Медузагаас сэдэвлэсэн уран сайхны кино бүтээнэ

11/11/2026

Хиймэл оюун ухааны технологиор бүтээсэн “Хаадын тамга: Хубилай хаан” киног үзэгчдэд хүргэнэ

11/11/2026

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

11/11/2026

Дуучин Б.Замбалгарав “Цаг хугацаа” цомгоо гаргалаа

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.