Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Монголын уран бүтээлч Magnolian-ий дуу дэлхий дахинаа эгшиглэж байна
Дуу хөгжим

Монголын уран бүтээлч Magnolian-ий дуу дэлхий дахинаа эгшиглэж байна

Урлаг Урлаг27/06/2025Шинэчлэгдсэн:27/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын уран бүтээлч Magnolian-ий “Indigo” дуу “Death stranding 2: On the beach” тоглоомын албан ёсны саундтрэкт багтаж, дэлхий дахинаа эгшиглэж байна.

Тоглоомын урлагийн нэрт найруулагч Хидео Кожима дахин нэгэн гайхалтай бүтээлээр эргэн ирлээ. “Death stranding 2: On the beach” бол “Kojima productions” студийн бүтээсэн “Death stranding” цувралын хоёрдугаар анги бөгөөд 2025 онд “PlayStation 5”-д зориулан гарч байгаа адал явдалт, шинжлэх ухааны уран зөгнөлт тоглоом юм.

“Death stranding” тоглоомын хөгжмийн гол онцлог нь дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийг танилцуулдаг юм. Харин энэхүү алдарт, дэлхий дахинаа өндөр хүлээлт үүсгээд байгаа видео тоглоомын саундтрэк буюу дууны жагсаалтад Монгол уран бүтээлч Magnolian-ийн “Indigo” дуу багтаад буй. Уг аялгуу тоглоомын нам гүм үеэр эгшиглэж, тоглогчдын сэтгэлд уянгын, тайван өнгө аяс нэмдэг байна. “Indigo” дуу нь тоглоомын гол санаа болох “бид хоорондоо хэрхэн холбогддог вэ” гэх сэдвийг гүн гүнзгий илэрхийлдэг аж.

Түүнчлэн Magnolian-ийн “Woods”, ”Famous men”, “Rome” зэрэг уран бүтээл уг тоглоомд тоглогддог байна.

“Death stranding” цуврал нь хүн төрөлхтөн үхлийн дараа юу байдгийг олж мэдсэнээр амьдрал ба үхлийн тэнцвэр алдагдаж, задран бутарч, олон жил хөл хорионд амьдарсан ертөнцийн тухай өгүүлдэг. Энэ удаад тоглоомын үйл явдал Мексик болон Австралийн нутаг дэвсгэрт өрнөх юм. Эдгээр улс дэлбэрэлт, байгалийн гамшгаас үүдэн сүйдсэн байх бөгөөд тоглогч өөрийн болон бусад тоглогчийн зорчих зам, дэд бүтцийг босгоно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Boys” цувралын Жак Куэйд, Клаудиа Думит нар гэрлэжээ

24/04/2026

“Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт “Гиннес”-ийн рекорд эзэмшигч Э.Пүрэвжав оролцож гайхашрууллаа

24/04/2026

ФОТО: “Дэлхийн цирк Монголд 2026” олон улсын тоглолт үргэлжилж байна.

24/04/2026

Мүраками Харүки шинэ романаа уншигчдад хүргэнэ

24/04/2026

Б.Аззаяа: Ганцаардал муухай зүйл биш

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.