Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Лос Анжелес-2028” олимпын хуваарь гарлаа
Гадаад мэдээ

“Лос Анжелес-2028” олимпын хуваарь гарлаа

Урлаг Урлаг19/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зуны Олимпийн XXXIV наадам 2028 оны долдугаар сарын 14-30-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо явагдах билээ. “LA 28” Олимпын наадмын хөтөлбөрт 36 спорт багтсан. Тэгвэл эдгээр спортын уралдаан тэмцээний хуваарь гарлаа.

Хэдийгээр “Лос Анжелес -2028” олимпын наадмын нээлт долдугаар сарын 14-нд болох авч, долдугаар сарын 12-ноос уралдаан тэмцээнүүд эхэлнэ.

Тухайлбал хөлбөмбөг, сагсанбөмбөг, рагби-7, гандбол, крикет, зүлгэн дээрх хоккей, усан поло төрлүүдийн хэсгийн тоглолтууд энэ өдөр эхэлнэ.

Харин хамгийн анхны медалийн эзэд долдугаар сарын 15-нд тодрох бөгөөд триатлон, жүдо, хөнгөн атлетик, рагби-7, буудлага , сэлүүрт завины төрөлд анхны аваргууд төрнө.

Олимпын наадмын хаалтын өдөр буюу долдугаар сарын 30-нд бокс, чөлөөт бөх, марафон, дугуй, усанд сэлэлт, мөн сагсанбөмбөг, волейболын төрлийн шигшээ уралдаан, тоглолт болох юм.

“ЛА 28” олимпын наадамд тусгайлан зориулж нэг ч шинэ байнгийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж барихгүй бөгөөд “Тамирчдын тосгон”-д Калифорнийн Их сургуулийн оюутны байрыг ашиглах ажээ.

Мөн алдарт “Rose Bowl”, “Los Angeles Memorial Coliseum” цэнгэлдэхүүд Олимпын наадмын уралдаан тэмцээнийг гурван удаа (1932,1984,2028) хүлээн авсан анхны цэнгэлдэх хүрээлэнгүүд болох юм.

Лос Анжелес болон түүний дагуул хотуудаас гадна Сан Диего, Сан Франциско хотуудад хөлбөмбөгийн тоглолтууд явагдах ажээ.

Зуны олимпын ХХХIV наадам эхлэхэд 1094 хоног үлдлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025
Гадаад мэдээ Урлаг

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” “Warner Bros”-ын кинонуудыг үргэлжлүүлэн гаргана

17/12/2025

“Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно

17/12/2025

Ц.Энгүүн: Азийн шилдэг ирээдүйтэй 100 уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэх гайхалтай байлаа

17/12/2025

Өнөөдөр дуучин Ноён Бондгорын мэндэлсэн өдөр тохиож байна

17/12/2025

Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров

17/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.