Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө
Гадаад мэдээ

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

Урлаг Урлаг30/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Stray kids” хамтлаг түүхэн дээд хэмжээний дэлхий тойрсон аялан тоглолтоо өндөрлөж байна. Тус хамтлагийн “Stray kids world tour” нэртэй аялан тоглолт нь дэлхийг долоон удаа тойрох хэмжээний буюу нийт 285.000 километр замыг туулсан байна. 2024 оны наймдугаар сард Сөүл хотын “KSPO dome”-оос эхэлсэн энэхүү тоглолт нь Ази, Номхон далайн бүс, Латин Америк, Хойд Америк, Европ зэрэг дэлхийн таван тивийг хамран 34 хотод нийт 54 тоглолт хийжээ. 340 хоног үргэлжилсэн энэ урт аялал 2025 оны долоодугаар сарын 30-нд Ром хотод болох тоглолтоор өндөрлөнө гэжээ. “DominATE” гэх нэр нь тэдний “ATE” нэртэй мини альбом болон “dominate” буюу “ноёрхох” гэсэн үгний хослол бөгөөд дотоод, гадаадын тайзнаа ноёрхох зорилгыг илэрхийлжээ. Энэхүү аялан тоглолтын хүрээнд хамтлаг 34 цэнгэлдэх хүрээлэнгийн 31-д нь анх удаа тоглосон бол 27 нь стадион хэмжээний томоохон тайз байжээ.

Харицуулбал, 2023 оны “Maniac” тоглолтын үеэр зөвхөн нэг стадионд (Лос Анжелесийн “BMO” стадион) тоглож байжээ. Харин хоёр жилийн дотор тэд дэлхийн хэмжээний томоохон фестивалиудын хөтлөгч болж, “Billboard 200” чартын эхний байранд зургаан удаа дараалан бичигдсэн амжилттайгаар дэлхийн уран бүтээлчдийн эгнээнд хүчтэй байр сууриа олжээ. “Stray kids” хамтлаг аялан тоглолтынхоо үеэр Латин Америк, Хойд Америк, Европын 27 стадионд тоглосон бөгөөд үүнээс 13 стадионд шинэ дээд амжилтыг мөн тогтоожээ. 2025 оны долоодугаар сарын 26, 27-нд  Парис хотын “Stade de France” цэнгэлдэхэд 80.000 хүний багтаамжтай тоглолт хийх гэж байгаа ба энэ нь тэдний хамгийн том тоглолт болох юм. Мөн энэ нь Франц улсад хийсэн анхны тоглолтын байршлаас 20 дахин том юм. Эцэст нь, долоодугаар сарын 30-нд тэд Ромын “Stadio Olimpico” цэнгэлдэхэд тоглож, түүхэнд анх удаа к-поп хамтлагийн тоглолт хийсэн уран бүтээлч болж, ‘DominATE’ эрин үеийнхээ оргилд хүрч түүхэн аялан тоглолтоо хаана гэдгээ илэрхийлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд

31/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Хятад “DeepSeek”-ээс хямд өртөгтэй хиймэл оюуны шинэ загвар танилцууллаа

31/07/2025
Дуу хөгжим Урлаг

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд

31/07/2025

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

31/07/2025

Хятад “DeepSeek”-ээс хямд өртөгтэй хиймэл оюуны шинэ загвар танилцууллаа

31/07/2025

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025

“In da House 3: in Korea” уран сайхны кино бүх цаг үеийн шилдэг борлуулалттай 10 киноны жагсаалтад багтлаа

31/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.