Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо
Хувцас загвар

Азийн хүүхдийн моделийн тэмцээнд Монголын загвар өмсөгчид амжилттай оролцлоо

Урлаг Урлаг05/08/2025Шинэчлэгдсэн:05/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Торгоны зам”-ын загварын долоо хоног, Азийн хүүхдийн моделийн тэмцээн, Азийн супер моделийн тэмцээн, “Торгоны зам”-ын гоо бүсгүйн тэмцээн долоодугаар сарын 24-29-ны хооронд БНХАУ-ын Хужао хотод зохион байгуулагдлаа.

Тус загварын долоо хоногийн шилдгийн шилдгээр Монгол Улсыг төлөөлөн оролцсон Б.Номин-Эрдэнэ тодорч, Азийн супер модель боллоо.

Тус тэмцээнд анх удаа Монгол модель Азийн супер моделийн тэргүүн байрны шагнал авч байгаа юм. Түрүүлсэн модель олон улсын загварын агентлагтай хамтран ажиллаж брэндийн нүүр царай болон ажиллана.

Харин загварын долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдсан Азийн хүүхдийн моделийн тэмцээнд 300 гаруй хүүхдүүд оролцсон бол Монгол Улсаас 5-14 насны ангилалд нийт 6 хүүхэд оролцлоо. Тус тэмцээнд есөн настай Б.Марал насны ангилалдаа тэргүүн байрны эзэн болсон бол зургаан настай Б.Сод-Амирлан өсөх ирээдүйтэй модель, долоон настай Ө.Энгүүн шилдэг стиллэг модель, есөн настай А.Итгэлсаран шилдэг загварын тайзны үзүүлбэр, 13 настай Б.Мишээл шилдэг загварын үзүүлбэр, 14 настай Б.Урангоо шилдэг моделийн дэд байрын шагналуудын эзэн боллоо.

Мөн багын төрөлд манай улсын баг хоёрдугаар байранд оржээ.  Харин “Торгоны зам”-ын гоо бүсгүйн тэмцээнд 2012 оны мисс А. Уянга тэргүүн байр, дэлхийн төлөөлөгч, шилдэг модель, Өмнөд Солонгосын “Wellance” гоо сайхны брэндийн Хятад дахь нүүр царайгаар тодорсон.

“Торгоны зам”-ын загварын долоо хоногийн хамгийн чухал хэсэг бол Азийн супер моделийн тэмцээн юм. Тус тэмцээнд сонгогдсон моделиуд олон улсын алдартай брэндийн хувцсыг амилуулж тайзнаа алхдагаараа онцлог юм.  Азийн супер моделийн тэмцээнд 59 модель оролцлоо. Манай улсаас эрэгтэй модель А.Дүүрэнбилэг топ 10 модель,  А.Индра фотожинк модель,  Н.Энхриймаа дэд байр шагналуудын эзэн боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026
Хувцас загвар Урлаг

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Хувцас загвар Урлаг

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Байгалийн түүхийн музей, Биологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

17/03/2026

Хашийг “амьд чулуу” гэж нэрлэдэг

17/03/2026

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026

Жисүгийн жүжиглэх чадвар шүүмжлэлд өртлөө

16/03/2026

“KPop Demon Hunters 2”-ын шинэ ангийг хийж эхэлжээ

16/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.