Дэлхийн алдарт реппер Fat Joe Монголд тоглолтоо хийнэ. Тодорхой хэлбэл, “Blinksoft” компанийн урилгаар дэлхийн алдарт реппер Fat Joe Улаанбаатар хотноо тоглолтоо хийх гэж байна. Бүтэн нэг цагийн турш тайзыг эзэгнэх реппер өнөөдрийг хүртэл АНУ-аас Монголд ирж байсан уран бүтээлчдээс хамгийн томд тооцогдох уран бүтээлч юм.
“Zone X” тоглолтыг 2025 оны есдүгээр сарын 20-нд, Улаанбаатар хот, Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулах юм байна. Fat Joe өөрийн Terror Squad гэх лейбэлээрээ Big Pun, Remy Ma бүр DJ Khaled-г хүртэл гаргаж ирсэн эрхэм юм.
Түүний дуунууд Billboard-д одоо хүртэл дээгүүр байр эзэлдэг нь “old school”-с “new school” хүртэлх бүх жанрт хөрвөх чадвартай цаг үеээ маш сайн мэдэрдэг хүчтэй уран бүтээлч гэдгийг нь харуулж байна.
Түүний амжилтууд болон фактуудаас дурдвал:
- Flow Joe Billboard #1 1993
- Lean Back Billboard #1 2004
- All The Way Up Grammy-д өрсөлдсөн 2017
- Хамгийн том пүүзний цуглуулгатай нэгэн
30 жилийн турш дэлхийн олон том цэнгэлдэхүүдэд тоглолтоо хийж үзэгч, шүтэн бишрэгчдээрээ дүүргэж ирсэн тоглолтын эзэн домогт реппер ийнхүү Монгол анх удаа өөрийн тоглолтоо хийх гэж буйгаа мэдэгдлээ.