Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүлжээ
Бүжгийн урлаг

Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүлжээ

Урлаг Урлаг04/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болж буй Танго бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ мягмар гараг /2025.09.02/-т болсон эцсийн шатанд Аргентины хос Леандро Бойко, Микаэла Гарсиа нар түрүүлжээ.

Тэмцээнийг зохион байгуулагч хотыг төлөөлөн оролцсон Л.Бойко, М.Гарсиа нар бүжигчдийн хоорондын харилцаа, үсрэлт, пируэт зэргийг харгалзан бүжгийн дэглэлтээр шалгаруулдаг төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.

Энэхүү олон улсын тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 841 хос оролцсон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Наймдугаар сарын 20-нд эхэлсэн тэмцээний сонгон шалгаруулалтын үеэр 20 гаруй театрт үзүүлбэр үзүүлсэн байна.

Даваа гарагт болсон танго бүжгийн трек төрлийн тэмцээнд мөн л аргентин хос болох Диего Ортега, Алдана Силвейра нар түрүүлжээ. Энэхүү төрөл нь Буэнос-Айресын бүжгийн өргөөнүүдэд тангог хэрхэн бүжиглэдгийг харуулдгаараа онцлогтой байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Star dance Mongolia” клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа

19/10/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

02/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Булган аймгийн Дашинчилэн сумын сурагчид өв соёлын наадмаас дөрвөн медаль хүртлээ

28/10/2026

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026

Элвис Преслигийн 274 дууг хиймэл оюуны сургалтад зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр “Anthropic” компанийг шүүхэд өгчээ

27/10/2026

Jay-Z 2027 оны “Super Bowl”-ийн завсарлагын шоуны гол уран бүтээлчээр тодорлоо

27/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.