Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ
Бүжгийн урлаг

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ

Урлаг Урлаг02/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндуламын Сэвжидийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Үндэсний урлагийн их театраас Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдааныг бүжгийн найруулагч, дэглээчдийн дунд зохион байгууллаа.

Энэхүү уралдаан нь Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон үндэсний урлаг, тэр дундаа бүжгийн урлагийг дэлхий дахинд таниулах, судлан хөгжүүлэхээс гадна Улсын төв, орон нутгуудын театр, чуулгуудын урын санг шинэ бүтээлээр баяжуулах, бүжигчид, бүжиг дэглээчдийн ур чадварыг дээшлүүлэх, орчин цагийн монгол бүжгийн урлагт шинээр бүжиг дэглээчдийг төрүүлэн гаргах зорилготой.

“Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдааны гранпри шагналыг Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хүртжээ.

Тус театрын уран бүтээлчид мөн уралдаанаас гоцлол эрэгтэй бүжигчний төрөлд нэг, хоёрдугаар байр, гоцлол эмэгтэй бүжигчний төрөлл гуравдугаар байр, хоёрол бүжгийн төрөлд нэг, гуравдугаар байр, гурвал бүжгийн төрөлд хоёрдугаар байр, цөөхүүл бүжгийн төрөлд хоёрдугаар байр, хамтлаг бүжгийн төрөлд нэгдүгээр байр, дэглээчийн төрөлд хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлжээ. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болж байна

30/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Нээлттэй Монгол 2026″ хүүхдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

30/09/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Элит” студийн бүжигчид улсын уралдаанаас гурван медаль хүртжээ

23/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлжээ

05/10/2026

Итан Хоук амьдралыг нь өөрчилсөн киногоор “Tape”-г нэрлэв

05/10/2026

Сильвестер Сталлоне 30 гаруй насандаа өөрийгөө батлах гэж хэт зүтгэсэн нь ууртай болгосон гэв

05/10/2026

Контент бүтээгч Lil Puma буюу Д.Ариунсанаа АНУ-ын Сан Франциско хотод буудуулжээ

05/10/2026

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.