Азийн шилдэг дуу хоолойг шалгаруулах БНСУ-ын SBS телевизийн бүтээл “Veiled Musician” шоу нэвтрүүлгийг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.
Энэ шоу есдүгээр сарын 13-наас эфирт цацагдаж эхэлнэ. Энэхүү “Veiled Musician” шоу нь оролцогчийн царай зүс, гадаад үзэмжээр бус зөвхөн дуу хоолойг сонсож шалгаруулах бөгөөд “хөшигний ард” дуулагдахаараа онцлогтой юм.
Шоуны шилдэг гурван оролцогч БНСУ-д зохион байгуулагдах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй.
Тус шоу нэвтрүүлэг нь Солонгос улсдаа гурав дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Япон, Филиппин, Камбож, Вьетнам, Лаос, Солонгос, Хятад, Тайланд, Малайз, Сингапур, Мьянмар, Индонез, Монгол зэрэг Азийн орнуудад онцгой эрхийн дагуу зохион байгуулагдаж байна.
Улс бүр өөрийн орноос гурван ялагч тодруулж, БНСУ-д зохион байгуулах Азийн ялагчийн төлөөх уралдаанд оролцох эрхтэй болгоно.