Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Яруу найрагч Д.Урианхайн өгүүллэгийн номууд хэвлэгджээ
Утга зохиол

Яруу найрагч Д.Урианхайн өгүүллэгийн номууд хэвлэгджээ

Урлаг Урлаг16/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн тэргүүн яруу найрагч, утга зохиолын шагналт Д.Урианхайн “Салхи уншсан, одоо…”, “Хуучин дүрүүдийн шинэ дээл” гэх хоёр өгүүллэгийн ном шинээр гарчээ.

Тэрбээр “Хуучин дүрүүдийн шинэ дээл” номынхоо тухай “Энэхүү номд орсон өгүүллэгүүд минь “Монголын Зохиолчдын Эвлэл”-ээс эрхлэн 1995 онд хэвлэсэн “Монголын уран зохиолын дээжис” ботиудын 75 дугаар боть,  ӨМӨЗО-ны Хөх хотод хэвлэсэн ботиудад дахин хэвлэгдсэн “Тэнгэр тэмдэгрэх” ботийн минь хуучин өгүүллэгүүд (“Аав эзгүй намар”, “Үхрийн эвэр шиг адилхан хоёр үдэш”, “Улаан инээдтэй бөмбөг”) “Танилаар дүүрэн хорвоо”, “Хүүхдийн зохиол”-оос бусад нь бөгөөд насны залууд яаруу дааруу “шударсан”, төр өнгөрсөн цаг үед Монголын уран зохиолын өгүүллэгийн төрлийн сорж болж алдаршиж байсан өгүүллэгүүдтэй харьцуулахад хэдийгээр жаахан (сондгой) сэтгэлгээтэй ч (интеллектлэг, сэтгэлзүйн чиглэлтэй гэхээр) ур чадвар, хэл найруулаг, уран сайхны түвшин дутуу нь илт мэдэгддэг юм. Тэр жилүүдэд би уран зохиол тун шаргуу оролдож эхэлсэн залуу хүний хувьд Монголынхоо уран зохиолын шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, романуудыг их сонирхон, шүлтэн уншдаг байсан ч тэдгээрийнхээ утга агуулгын шинж чанар, бүтцэд хийгээд арга барилд ужиг тогтсон хэлбэрүүдэд жаахан шинэ салхи сэвэлзүүлмээр санагддаг байсан сэтгэлээрээ тухайн үеийн уран зохиолын ойлголт, чиглэл, хандлага, үзэл санаа, онол бодролын шугамыг аль чадах чинээгээрээ “мурийлгах”, хүний амьдралын бодит үнэн рүү, амьдралын гүн дэх зөрчил, драм руу ойртуулах, сэтгэлгээг шинэчлэлийн эрэл рүү, “хэлбийлгэх сэн” гэж хүсэж байсан юм. Тэр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн, өөрийгөө юуны түрүүнд дайчлахаар сэтгэл шулуудсан оролдлогууд эдгээр өгүүллэгүүдэд хийгдсэн нь эерэг талтай санагдавч Монголынхоо шинэ, социалист хөгжлийн үеийн утга зохиолын өгүүллэгийн төрлийн үнэ цэнийг унагахад жишээ баримтын нэмэр болчих вий! гэж үхтлээ айж, сая 2024 оны арван нэг, арван хоёрдугаар саруудад бүгдийг нь дахин нухаж, нэлээд засаж, дүрүүдийн үг, бас үйлдлийг үг дүрийн “дотоод ертөнц”, сэтгэлзүйн онцлогоос үүдэж буй шалтгаантай нөхцөлдүүлэхийг мэрийсэн минь бичлэгийн ур чадварыг өмнөх хувилбараас нь үл ялиг ч болов дээрдүүлсэн мэт санагдахаар дэвтэрлэн зүрхэллээ. Харин, миний амьдралын хамгийн гунигтай хүнд үед надад насан туршид минь мартагдахгүй санагдсаар байх ивээл, тус хүргэж ачилсан эрхэм дүү, Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат миний “Тэнгэр тэмдэгрэх” нэрээр хэвлэгдсэн өгүүллэгийн бодитод зориулж бичсэн “Чандманийн түлхүүр” оршлыг хуулан оруулав” гэжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирлаар М.Батбаярыг сонгожээ

16/02/2026
Утга зохиол Урлаг

Тугалхүүгийн Баасансүрэн Монгол Улсын Ардын багш цол хүртлээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Алдарт Галапагосын аралд 150 жилийн дараа аварга яст мэлхийг дахин нутагшууллаа

24/02/2026

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Аргентины далайн гүнээс шинэ амьд биетүүдийг илрүүллээ

24/02/2026

76 дахь удаагийн Берлины олон улсын кино наадам боллоо

24/02/2026

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.