Уран зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох “The Man Booker” шагнал 1969 оноос хойш жил бүр зохиогдсоор ирсэн билээ. Зохиолчдын авьяас, хүүрнэл, урлагийн чансааг үнэлдэг нэр хүндтэй шагналын нэг болсон юм.
Тус арга хэмжээг “Man Group” корпорац 18 жилийн турш ивээн тэтгэж байсан бол 2019 оноос эхлэн тэрбумтан, зохиолч Майкл Мориц, эхнэр Харриет Хэйманы хамтаар уран зохиолын ертөнцөд ихээхэн үнэ цэнтэй шагналыг үргэлжлүүлэн ивээн тэтгэхээр болсон.
2025 оны “The Man Booker” шагналын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Ирландын зохиолч Родди Дойл ахалж байгаа бөгөөд түүнтэй хамт Нигерийн зохиолч Айбами Адебайо, жүжигчин, продюсер Сара Жессика Паркер, зохиолч, телевизийн хөтлөгч, шүүмжлэгч Крис Пауэр, мөн New York Times-ын зохиолч Кайли Рид нар ажиллаж байна.







Эцсийн шатанд шалгарсан зохиолч тус бүр 2500 фунт стерлингийн шагнал хүртэж, өөрийн бүтээлийн тусгай хэвлэлийг олон улсад хэвлүүлж уншигчдад хүрч, бүтээлээ илүү өргөн хүрээнд түгээх боломжийг хүртэнэ. Харин шагналын эзнийг ирэх арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Лондонд болох ёслолын үеэр зарлах бөгөөд тэрээр 50,000 фунт стерлингийн эзэн болох юм.