Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Милан-Кортина 2026” өвлийн Олимпын нээлтэд монгол тамирчид “Гоёл кашмер”-аар гoёно
Хувцас загвар

“Милан-Кортина 2026” өвлийн Олимпын нээлтэд монгол тамирчид “Гоёл кашмер”-аар гoёно

Урлаг Урлаг02/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн Милан, Кортина хотод хөшгөө нээх өвлийн спортын XXV наадам эхлэхэд 128 хоног үлдлээ.

Энэхүү наадамд Монголын баг тамирчид биатлон, гүйлтийн цана, тэшүүр, уулын цанын төрөлд эрх авахаар өрсөлдөж байгаа юм. Тэгвэл “Милан-Кортина 2026” наадмын нээлтийн ёслолд жагсах Монголын баг тамирчид “Гоёл Кашмер” компанийн урласан хувцсыг өмсөхөөр болжээ.

Тодруулбал, Монголын үндэсний олимпын хороо, “Гоёл Кашмер” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажил албан ёсоор эхэллээ. Наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн долоодугаар сард байгуулсан байна. Энэхүү ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэрийг гаргажээ.

Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Тиймээс энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар Милан хотын цэнгэлдэх хүрээлэнд алхах аж.    

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Монгол брэнд анх удаа Лондонгийн загварын долоо хоногт оролцлоо

01/10/2025
Хувцас загвар Урлаг

Росселла Жардини болон “Moschino” брэндийн хамтарна

24/09/2025
Хувцас загвар Урлаг

Жейден Смит “Christian Louboutin” -ийн бүтээлч захирлаар ажиллана

23/09/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Гэри Олдман “Хүлэг баатар” боллоо

02/10/2025

Хүний арьсны ДНХ-ээс анх удаа үр хөврөл бий болгожээ

02/10/2025

“Милан-Кортина 2026” өвлийн Олимпын нээлтэд монгол тамирчид “Гоёл кашмер”-аар гoёно

02/10/2025

Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

02/10/2025

Э.Алдарын “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино маргааш /2025.10.03/-наас үзэгчдийн хүртээл болно

02/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.