Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номын зохиолч Пэг Сэ Хи таалал төгслөө
Утга зохиол

“Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” номын зохиолч Пэг Сэ Хи таалал төгслөө

Урлаг Урлаг17/10/2025Шинэчлэгдсэн:17/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын зохиолч Пэк Сэ Хи тархины үхжилд орсны дараа зүрх, уушги, элэг болон хоёр бөөрөө хандивлаж, таван хүнд шинэ амьдрал бэлэглэн энэ хорвоог орхисон харамсалтай мэдээ гарлаа.

Солонгосын эрхтэн донорын агентлаг (KODA)-аас аравдугаар сарын 17-нд мэдээлснээр, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа Үндэсний эрүүл мэндийн даатгалын Илсан эмнэлэгт явагдсан байна. Агентлагийн мэдээллээр Пэк Сэ Хи тархины үхэлд орсны дараа түүний гэр бүлийнхэн эрхтэн хандивлах шийдвэрийг нь хүндэтгэлтэйгээр баталгаажуулжээ.

1989 онд Гёнги мужийн Гоянг хотод төрсөн Пэк Сэ Хи гурван охинтой эгэл айлын дунд охин болон мэндэлж байв. Бага наснаасаа унших, бичихэд дуртай байсан тэрээр их сургуульд утга зохиолын чиглэлээр суралцаж, дараа нь таван жил хэвлэлийн газарт ажиллажээ.

Тэрбээр сэтгэлийн хямрал, ганцаардлын талаар илэн далангүй өгүүлсэн “Би үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна” (I Want to Die But I Want to Eat Tteokbokki) номоороо олон хүнд урам зориг өгсөн юм. Энэхүү бүтээл нь сэтгэл гутралтай тулгарсан хүмүүст өөрийгөө ойлгох, тусламж эрэх зоригийг өгсөн, дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэлзүйн нээлттэй бүтээл болсон билээ.

Пэк Сэ Хи бусдад туслах дуртай, халамжтай, дулаан сэтгэлтэй нэгэн байжээ. Түүний дүү Солонгосын Эрхтэн Донорын Агентлагт илгээсэн захидалдаа ийн бичсэн байна.

“Бусдын сэтгэлд үг, хайр хуваалцаж чаддаг эгч минь. Хэнийг ч үзэн яддаггүй, энэрэнгүй сэтгэл чинь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ. Одоо тэнгэрт та минь тайван нойрс доо. Хайртай шүү.”

Пэк Сэ Хигийн амьдрал богинохон байсан ч түүний үг, бүтээл, үлдээсэн түүх нь урт цааш урт удаан хугацаанд үргэлжлэх нь гарцаагүй. Тэр зөвхөн ном зохиолоороо бус, өөрийн буй биеэрээ бусдад амьдрал, итгэл найдварыг хуваалцаж, таван хүнд шинэ амьдралын боломж бэлэглээд одлоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ThunderZ-ийн “Гэгээн” дуу цацагдсанаас хойш “Оройгүй сүм” романы борлуулалт нэмэгджээ

19/01/2026
Утга зохиол Урлаг

Монголын зохиолчдын эвлэлийг Д.Нямдорж удирдана

19/01/2026
Утга зохиол Урлаг

Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатар Монголын хүүхдийн төв номын санд ном хандивлав

17/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Linkin park” хамтлаг аялан тоглолт хийнэ

19/01/2026

“TikTok” нэг минутын цувралд зориулсан апп нэвтрүүллээ

19/01/2026

ThunderZ-ийн “Гэгээн” дуу цацагдсанаас хойш “Оройгүй сүм” романы борлуулалт нэмэгджээ

19/01/2026

Хонконгийн жүжигчин Брюс Люн 77 насандаа таалал төгсжээ

19/01/2026

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.