Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө
Дуу хөгжим

Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө

Урлаг Урлаг17/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүнд хөгжим, хурц будаг, ганган хувцсаараа алдартай “Kiss” хамтлагийн үүсгэн байгуулагч Эйс Фрейли (жинхэнэ нэр нь Пол Дэниел Фрейли) 1951 оны дөрөвдүгээр сарын 27-нд Нью-Йоркт төржээ. Тэрбээр хөгжимд дуртай нидерланд-герман гаралтай гэр бүлд өссөн юм.

1973 онд Фрейли Пол Стэнли, Жин Симмонс, Питер Крисс нарын хамт хамтлагаа байгуулжээ. Тэд тэр дороо алдаршсан.

Фрейли хамтлагийн гол өнгө болсон гитарыг хариуцаж, “Spaceman” нэрээр тоглож байв. Түүний бичсэн “Cold Gin”, “Shock Me”, “Rocket Ride” зэрэг дуу хит болж байлаа. Фрейли 1980-аад оны хард рок гитарчдын үлгэр дууриал нь байв.

1980-аад оны эхээр бусадтайгаа санал зөрөлдсөн болон хар тамхи, архинаас болоод Фрейли хамтлагаасаа гарсан.  Тэрбээр “Frehley’s Comet” нэртэй шинэ хамтлаг байгуулсан нь хэд хэдэн цомог гаргаж амжсан.

1996 онд “Kiss” хамтлагтаа эргэн ирж, дэлхий тойрсон аялан тоглолт хийлээ. Фрейли эргэн ирсэн гэдэг мэдээ тоглолтын бүх тасалбарыг борлуулж чадаж байлаа. Гэвч 2000 онд тэр дахин хамтлагаа орхиж, ганцаарчилсан бүтээл туурвих болсон юм.

Эйс Фрейли 74 настайдаа нас барлаа. Тэрбээр өнгөрсөн сард студи дотроо ухаан алдан унахдаа тархиндаа цус алдсан. Ингээд эмчилгээ авахгүй байсаар энэ ертөнцийг орхижээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч Бейонсе 45 нас хүрлээ

04/09/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тайзны нэрээ өөрчиллөө

04/09/2026
Дуу хөгжим Урлаг

“FEMININE 2026” эмэгтэйчүүдийн хайр, дурсамж, эрч хүчийг нэгтгэсэн “ягаан үдэш” болно

04/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.