ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна. Тодруулбал, Б.Амархүү “Хайрын гэгээ” тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 21-нд “М банк арена”-д толилуулахаар болжээ.
Энэ талаараа тэрбээр цахим хуудсандаа “Удаан бодож хүлээсэн мөч минь. Тайз болон үзэгч сонсогч та бүхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээх л үлдлээ. 2026/11/21-нд “M банк арена”-д уулзацгаая” хэмээн нийтэлжээ.

