Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Япончууд хамгийн олуулаа жигнэмэг чимэглэж, Гиннесийн амжилт тогтоов
Гадаад мэдээ

Япончууд хамгийн олуулаа жигнэмэг чимэглэж, Гиннесийн амжилт тогтоов

Урлаг Урлаг22/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы баруун хэсгийн Вакаяма мужийн Кайнан хотод зохион байгуулагдсан нэгэн арга хэмжээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тодруулбал, энэхүү төсөл нь хамгийн олон хүн нэгэн зэрэг цагаан гаатай жигнэмэг чимэглэсэн гэсэн Гиннесийн амжилтын эзэн болов.

Жигнэмэг чимэглэх арга хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 282 хүн цугларчээ. Оролцогч бүрт байшин хэлбэртэй цагаан гаатай жигнэмэг тарааж өгсөн бөгөөд түүнийгээ 15 минутад багтаан зэрэг чимэглэцгээсэн аж. Ингэхдээ шоколад, хатаасан жүрж зэргийг ашиглан байшингаа цасан ширхэг, хана, дээвэртэй болгожээ. Чимэглэлээ хугацаандаа багтаан хийж дуусгасан хүний тоог албан ёсоор 279 гэж тоолсон байна.

https://urlag.mn/wp-content/uploads/2025/10/World-record-for-most-people-decorating-gingerbread-houses-set-in-Japanese-city.mp4

Кайнан нь Японд хамгийн анх тачибана жүрж тариалсан хот юм. Тийм ч учраас тус хотыг япон жүрж болон япон амттангийн өлгий нутаг гэдэг.

Дэлхийн дээд амжилт тогтоосон завшааныг ашиглаад Кайнан хотыг цаашид нарийн боов, амттангийн төв болгон хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа зохион байгуулагчид хэлж байна.

Арга хэмжээнд оролцсон бага сургуулийн сурагч сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Цасан ширхэг хийх нь хамгийн хэцүү юм. Гэхдээ хүмүүстэй хамт бөөндөө жигнэмэг чимэглэх хөгжилтэй байлаа. Дэлхийн дээд амжилт тогтоосондоо баяртай байна” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Домогт сансрын нисэгчид Москвад цуглана

24/10/2025
Гадаад мэдээ Урлаг

“Warner Bros. Discovery” компанийг худалдана

23/10/2025
Гадаад мэдээ Урлаг

Ким Кардашьян 45 нас хүрлээ

21/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

24/10/2025

Домогт сансрын нисэгчид Москвад цуглана

24/10/2025

П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна

24/10/2025

Профессор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олголоо

24/10/2025

Монгол Улсаас ЮНЕСКО-гийн хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв байна

24/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.