Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Нийтийн дууны урлагийнхан 12 номинацид шилдгүүдээ тодруулна
Уртын дуу

Нийтийн дууны урлагийнхан 12 номинацид шилдгүүдээ тодруулна

Урлаг Урлаг17/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM34757009838012014-04-17-16-09[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  photo IMGM3475_zpsa1926857.jpg Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын хэвлэлийн хурал өнөөдөр болж, зохион байгуулах комиссын гишүүд болон нийтийн дууны урлагийн төлөөллүүд оролцож наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлан танилцуулсан бөгөөд наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.

“Алтан хуур-2014” наадам 12 номинацид шилдгийн шилдгүүдээ тодруулах бөгөөд "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин", "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин", “Нийтийн дууны шилдэг хос дуучин”, “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”, “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”, “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”, “Нийтийн дуучны шилдэг концерт”, “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”, “Нийтийн дуучны шилдэг цомог”, “Нийтийн дуучны шилдэг студи”, “Нийтийн дуучны шилдэг видео клип”, “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу" гэсэн төрлүүдэд алтан цомын эздийг тодруулах аж.

 photo IMGM3480_zps632c03a3.jpg  Нэр дэвшигчдийн хувьд МУГЖ С.Жавхлан, МУГЖ С.Ганзориг, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУСТА Д.Хишигбаяр, МУСТА Р.Дэлгэрмаа нарын 60 гаруй уран бүтээлчид нэр дэвшинэ өрсөлдөж байгаа гэнэ. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэлийн эзэд болсон олон гайхалтай уран бүтээлчдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала концерт энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдана.

 

  photo IMGM3454_zps3e59b352.jpg

   Энэ дашрамд дуулгахад нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг "Алтан хуур" наадам анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох аж. Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болно. Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлаарай.

 photo IMGM3470_zpsa61fb395.jpg  photo IMGM3458_zps6e396e55.jpg  photo IMGM3455_zpsbe416168.jpg   photo IMGM3449_zps4dbe5dbe.jpg  photo IMGM3443_zps627f0e49.jpg  photo IMGM3434_zpsaae8bfb5.jpg

 photo IMGM3473_zpsc24a4edb.jpg
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.