Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Ижийгээ үгүйлж,уйлж бичсэн шүлэг
Утга зохиол

Ижийгээ үгүйлж,уйлж бичсэн шүлэг

Урлаг Урлаг22/04/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6514952387542013-10-08-12-12[www.urlag.mn]5196352502014-04-22-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ижий минь намрын шувуу шиг нисээд явчихсан юм
Ижий минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм
Гэхдээ ижий минь шувуу,шувууны ижий болоод үүлэнд умбачихсан юм
Гэхдээ ижий минь ногоо,ногооны ижий болоод газарт шингэчихсэн юм

Бүүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан энгэрт
Бөөрөнхий халтар чулуугаа дэрлээд хажуулж хэвтсэн юм
Бөөнөөрөө өнчирсөн гурван сартай шувууд тэнгэрт уйлаад байхаар нь
Бөднө шиг жижигхэн хөөрхий тэр амьтдын ижий нь болоод тэнгэрт нисчихсэн юм

Хав харанхуй шөнөөр үүлс тэмтчиж
Харийн л бололтой өнөөх шувуудын халуун нулимс
Ижийг минь сэрээж дэрэн дээр нь унаад байхаар
Ингэж амьтны үрийг зовоохоор гээд

Өглөө босоход минь сар шиг алга болчихсон юм
Шивэр, шивэр савирсан зуны салхи
Гэрийн хаяагаар үлээхийг сонсож
Шинэ сарын эхээр шинэхэн ногоо үнэртэж хэвтсэн юм

Харгана,бүдаргана хатгаж,ганцхан сартай амьтдыг уйлуулаад байхаар нь
Хадаг шиг зөөлхөн өвс ногооны ижий нь болоод газарт шингэчихсэн юм
Намайг зүүрмэглэх ахуйд өөрийнхөө ярьсан үлгэр болоод
Намар,намрын навчис шиг зөөлөн хацрыг минь илж

Дандаа үгнээс нь зөрж өвс хугалдаг байсан намайг орхиод
Даалимба шиг өнгөтэй хөх өвснүүдэд сүүгээ хөхүүлэх гээд үүрээр буцчихсан юм
Ижий минь намайг гомдоогоод байхаар
Намрын шувууд шиг нисээд явчихсан юм

Ижий минь намайг уйлаад байхаар
Шувууны хүүхэд авна гээд тэнгэрт нисчихсэн юм
Ижий минь намайг зовоогоод байхаар
Хаврын цас шиг хайлаад урсчихсан юм

Ижий минь намайг эрхлээд байхаар
Өвсний хүүхэд авна гээд газарт шингэчихсэн юм

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Казүо Ишигүрогийн “Толгодын бүдэг бараа” роман уншигчдад хүрч байна

25/09/2026
Утга зохиол Урлаг

Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

24/09/2026
Утга зохиол Урлаг

Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг босголоо

23/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

26/09/2026

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.