Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг босголоо
Утга зохиол

Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг босголоо

Урлаг Урлаг23/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Д.Сүрэнжавын “Хөвсгөл” найраглалын хөшөөг Мөрөн хотын төв цэцэрлэгт хүрээлэнд босголоо.

Хүйлэн хөх тэнгэрийн дор

Хүний гэрэлт ертөнцийн дээр

Мөнхийн од Мөрөн хот оо.

Дэлгэрхэн мөрнийхөө

Дэлгүүхэн хөвөөнд

Шил толь шиг

 Шигтгээ чимэг шиг

Гялалзуулсан, гялтгануулсан

Аймгийн минь алдар суу…

Найраглалд Хөвсгөл нутгийн онгон дагшин байгаль, үзэсгэлэнт газар, түүхэн хүмүүсийг өгүүлдэг бөгөөд нутгийн иргэдийн хувьд төрөлх нутаг, уул усныхаа бахархлыг илэрхийлсэн бүтээл болжээ.

Хөшөөг Д.Сүрэнжавын үр хүүхэд, ач, зээ, ах дүү нар нь аавынхаа дурсгалд зориулан өөрсдийн хөрөнгөөр бүтээсэн байна.

Далантайн Сүрэнжав 1934 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тархийн голд малчин айлын гэр бүлд төржээ. Улсын багшийн дээд сургуульд суралцаж, түүхийн багш мэргэжил эзэмшин, Мөрөн сумын нэгдүгээр 10 жилийн сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн байна.

Тэрбээр 1960 оноос “Эрх чөлөө” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгчээр ажиллажээ. 1950-иад оны дунд үеэс уран зохиол туурвиж эхэлсэн бөгөөд 1960 онд “Сэтгэлд ассан гал” нэртэй анхны яруу найргийн номоо хэвлүүлсэн байна.

Д.Сүрэнжав яруу найргийн “Дэлтэй цэнхэр”, “Дэлгэрмөрөн”, “Тайгын уянга”, “Далай ээжийн уянга” зэрэг ном, мөн “Сарны дарс”, “Зуун чавганцын уралдаан”, “Тэнгэрлэг хайр”, “Сувдан сондор”, “Шөнийн солонго”, “Одод асгарсан шөнө” зэрэг тууж, өгүүллэг, эсээ, хүүхдийн зохиолын бүтээл туурвижээ. 2010 онд “Далай ээжийн нулимс” романаа хэвлүүлсэн байна.

Түүнчлэн төрөлх нутгийнхаа түүх, байгаль, ахуй соёлын талаар “Далай ээж-эх орны номин цэнхэр сувд”, “Миний Хөвсгөлийн мянган сонин”, “Хөвсгөл нутгийн домог хууч оршвой”, “Чин зоригт Чингүнжав”, “Дэлхийд ганцхан далай ээж” зэрэг ном бүтээжээ.

Тэрбээр “Эрх чөлөө” сонины редакцад 40 гаруй жил ажиллахдаа байгаль орчныг хамгаалах асуудлыг олон нийтэд хөндөн бичиж байв. Тухайлбал, “Хорьдол сарьдагийн уулсыг дархан цаазтай болгоё”, “Буурал Булнай минь хөөрхий болж дээ”, “Далай ээж эх орны номин цэнхэр сувд”, “Цэнхэр хөвчийн шивнээ”, “Чандмань эрдэнийн дууль” зэрэг өгүүлэл, эсээ нь төрөлх нутгийнхаа байгаль орчныг хамгаалах, унаган байгалиа хайрлах үзэлд хувь нэмэр оруулсан юм.

Д.Сүрэнжавыг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Риз Уизерспуны номын клуб 2026 оны онцлох 11 номоо танилцуулжээ

04/11/2026
Утга зохиол Урлаг

Японы нэрт зохиолч Рю Мураками 74 насандаа таалал төгсжээ

26/10/2026
Утга зохиол Урлаг

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.