Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Грэмми”-ийн шагналд нэр дэвшигчид тодорчээ
Дуу хөгжим

“Грэмми”-ийн шагналд нэр дэвшигчид тодорчээ

Урлаг Урлаг10/11/2025Шинэчлэгдсэн:10/11/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

68 дахь удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслол 2026 оны хоёрдугаар сарын 1-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт болно.

Энэ удаагийн “Грэмми” хөгжмийн наадмын хамгийн олон шагналд нэр дэвшсэн уран бүтээлчээр Америкийн реп дуучин Кендрик Ламар хоёр дахь жилдээ дараалан боллоо. Америкийн дуу бичлэгийн академи энэхүү нэр хүндтэй наадмын шагналд нэр дэвшигчдийг баасан гараг /2025.11.07/-т танилцуулжээ.

Кендрик Ламар энэ онд шилдэг цомог, шилдэг уран бүтээлч зэрэг есөн номинацид нэр дэвшсэн байна. Шилдэг уран бүтээлчийн шагналын төлөө Кендрик Ламар Леди Гагатай өрсөлдөнө. Леди Гага зургаан төрөлд нэр дэвшиж, нэр дэвшсэн шагналын тоогоор хоёрдугаарт бичигдсэн байна.

Түүнчлэн Пуэрто-Рико гаралтай реп дуучин Бэд Банни дуучин Сабрина Карпентер нар зургаан төрөлд нэр дэвшсэн байна.  “Netflix” платформд зориулан бүтээсэн “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино мөн нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ.

“Грэмми”-ийн ялагчдыг Америкийн дуу бичлэгийн академийн 15 мянган гишүүний саналаар тодруулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“LUMINO” хамтлаг Европоор аялан тоглоно

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

Олон улсын зах зээлд к-поп сэдэвт худалдааны борлуулалт эрс нэмэгдлээ.

05/11/2025
Дуу хөгжим Урлаг

T.O.P 38 нас хүрлээ

04/11/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Грэмми”-ийн шагналд нэр дэвшигчид тодорчээ

10/11/2025

Фрида Калогийн бүтээл 60 сая ам.доллароор зарагдах төлөвтэй байна

10/11/2025

Дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ олон улсын уралдаанд дэд байр эзэлжээ

10/11/2025

Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн шилдэг бүтээлийн “Би…” үзэсгэлэнг дэлгэлээ

10/11/2025

Дуучин Д.Оюунтүлхүүр “Зүүдний аялгуу” тоглолтоо хийнэ

10/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.