Өнөөдөр “Sweetymotion” хамтлагийн дуучин Энхгарамгай овогтой Ганболорын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн сурагч байхаасаа эхлэн өдийг хүртэл хамтлагтаа үнэнчээр зүтгэж байгаа юм.
Тэрбээр насаа хэлэх дургүй. Гэхдээ Э.Ганболор нохой жилтэй бөгөөд хэдийнэ 30 насны босгыг алхсан. Ямагт сэтгэл өөдрөг, цоглог байж чаддаг дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
www.URLAG.mn