“Superman” киноны найруулагч, “DC Studios”-ийн хамтран тэргүүлэгч Жеймс Ганн дараагийн киноныхоо зохиолыг аль хэдийн бичиж эхэлсэн гэдгээ мэдэгджээ.
Ганн цахим орчинд түүнээс дараагийн төслийнхөө зохиолыг бичиж эхэлсэн эсэхийг асуухад “Аль хэдийн эхэлсэн” хэмээн хариулсан байна. Тэрбээр “Superman: Man of Tomorrow” киноны эхний эвлүүлгийн ажлыг дуусах хүртэлж хугацаанд хийх зүйлтэй байхыг хүссэн гэдгээ тайлбарлажээ.
Түүний 2027 оны долдугаар сарын 9-нөөс үзэгчдэд хүргэх “Superman: Man of Tomorrow” нь 2025 онд нээлтээ хийсэн “Superman” киноны үргэлжлэл юм. Уг бүтээлд Дэвид Коренсвет Супермэний дүрд, Николас Холт Лекс Люторын дүрд эргэн тоглосон бөгөөд мөн Рэйчел Броснахан Лойс Лэйний дүрд, Милли Олкок Кара Зор-Элийн дүрд, Нэйтан Филлион Гай Гарднерын дүрд, Эди Гатеги Мистер Террификын дүрд эргэн тогложээ. Харин Аарон Пьер Жон Стюарт буюу Green Lantern-ий дүрээр кинонд нэгдэх юм.
Жеймс Ганн 2022 оноос хойш Питер Сафрантай хамт “DC Studios”-ийг удирдаж байгаа бөгөөд DC-ийн шинэ кино ертөнцийн гол бүтээлүүдийн зохиол, найруулгад оролцож байна.

